Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

"ӨВ ХӨХҮҮР" УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА.

2022-11-08

"ӨВ ХӨХҮҮР" УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА /---Мэдээллийг цааш түгээхийг хүсье---/ Баян-Өндөр сум нийтээрээ уламжлалт айргийн хөхүүрээ сэргээн хэрэглэх үүднээс засаг захиргааны 5 баг, аравтын нэгж, айл өрх, малчид иргэдийн дунд "Өв хөхүүр" уралдааныг ирэх жилийн 7 дугаар сарыг дуусталх хугацаанд зарлаж байна. Багийн Засаг дарга нар болон энэхүү мэдээллийг хүлээн авсан хүмүүс - айл хөхүүрийн ширээ бэлтгэн авах үүднээс өвлийн идшээ бэлтгэж эхлэхээс өмнө мэдээллийг түгээж, бусадтай хуваалцахыг хүсье. --------------------------------------------- “ӨВ ХӨХҮҮР” УРАЛДААНЫ УДИРДАМЖ Уралдааны зорилго: Өв уламжлалаа хадгалан хамгаалах, монголчуудын соёлын өв, Баян-Өндөр сумын брэнд бүтээгдэхүүнийг сэргээн хөгжүүлэх ажлын хүрээнд уламжлалт айргийн хөхүүрийг сэргээн хэрэглэх, хүнсний зориулалтын бус савнаас татгалзах, хөхүүрийн айраг болон түүнийг исгэх уламжлалыг дэлгэрүүлэх, сурталчлах, хөхүүрийн айргийн брэнд бүтээгдэхүүн бий болгох, сум нийтээр айргийн хөхүүрийн хэрэглээний үлгэр жишиг бий болгоход уралдааны зорилго оршино. Хамрах хүрээ: Баян-Өндөр сумын засаг захиргааны 5 баг, аравтын нэгж, айл өрх. Хугацаа: 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл. Шалгаруулах төрөл, шагнал: 1. Шилдэг баг – 2,000,000.0 /Хоёр сая/ төгрөг; 2. Шилдэг аравт – 1,000,000.0 /Нэг сая/ төгрөг; 3. Шилдэг хөхүүр /айл/ – 1,000,000.0 /Нэг сая/ төгрөг. Шалгуур үзүүлэлт: 1. Шилдэг баг: Нэг багт 20-оос доошгүй тооны айл өрх өөрийн хэрэглээний хөхүүртэй, хөхүүртээ айраг исгэдэг болсон байна. Хамгийн олон хөхүүртэй багийг шилдгээр шалгаруулах ба сум нийтээр 100-аас дээш тооны хөхүүртэй болох зорилт тавина. 2. Шилдэг аравт: Хамгийн олон хөхүүртэй байх тоон үзүүлэлтийг, хөхүүрийн ур хийц чанарын шалгуурын хамт тавьж шалгаруулах ба цаашид аравтын бүх өрх хөхүүртэй болохыг зөвлөнө. 3. Шилдэг хөхүүр /айл/: Хөхүүр урлаачийн ур ухаан шингэсэн хамгийн сайхан хөхүүрийг, хөхүүрийн уяа цах, хараа, бүлүүр, ховоо тэргүүтэй бүрэн хэрэглэлийн хамт цогц байдлаар шалгаруулан дүгнэнэ. Айргийн бусад эдлэл хэрэглэл болох хул, сөн, сөнгийн халбага зэргийг шалгаруулалтад зохих байдлаар харгалзана. Шалгаруулах журам: Уралдаан зохион байгуулах ажлын хэсэг 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хамгийн олон хөхүүртэй баг, аравтыг дүгнэх ба хөхүүрийн айраг, адуу дагасан өв соёлыг сурталчлах тусгай өдөрлөгийн үеэр шилдэг хөхүүрийн хамт шалгаруулан шагнана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%