Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ГХУСАЗЗ


нийт 9

ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР

2024-11-20 44
🌎Дэлхийн Хүүхдийн өдөр! 🌎World Children's Day! 📍11 сарын 20-ний энэ өдөр:👧🧒 🇺🇳1959 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүүхдийн эрхийн тунхаглал 🇺🇳1989 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүүхдийн эрхийн конвенцыг тус тус баталсан онцгой өдөр тул дэлхий даяар хүүхдийн төлөөх эв нэгдлийг дэмжих, хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэх, хүүхдийн сайн сайхныг дэмжих зорилгоор 1990 оноос хойш тэмдэглэж байна.

БАЯН-ӨНДӨРӨӨС УЛААНБААТАР ОРОХ ЗАМД БУЮУ ХАТУУГИЙН БУЛГЫН НААНА ҮЕР УСНААС БОЛЖ ЭРЭГ ГАРСАН ТУЛ АНХААРУУЛАХ ТЭМДЭГ ХАРЖ БОЛГООМЖТОЙ ЗОРЧИНО УУ

2023-11-20 144
Баян-өндөр сумаас Улаанбаатар хот руу явдаг зам дагуу буюу Хатуугын булаг гэх газарт зам тээврийн осол гарах магадлалтай тул 2 ширхэг анхааруулах тэмдэг байрлууллаа. Та бүхэн тэмдэг тэмдэглэгээ харж болгоомжтой зорчино уу.

8-12 Р АНГИЙН СУРАГЧДАД ХҮЧИРХИЙЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ? ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЛЭГ ОЙЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-11-17 125
Энэхүү сургалтыг Сумын Нийгмийн бодлогын мэргэжилтэн С. Золбаяр, Хэсгийн төлөөлөгч Д. Ганхүлэг, хэсгийн цагдаа Ж. Өсөхбаяр нартай хамтран 5 өдрийн турш сургалт зохион байгууллаа. Сургалтанд 8-12 р ангийн 200 сурагч хамрагдаж, хүчирхийлэл болон гэмт хэргийн талаар мэдлэг ойлголттой боллоо.

ТА ТАТГАЛЗ АЯН

2023-10-18 178
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан "Намайг алгас" нөлөөллийн аяны үргэлжлэл "Та татгалз"нөлөөллийн арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүй, Дотоод Хэргийн Яамтай хамтран энэ оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 30 хоногийн хугацаатай зохион байгуулж эхэлсэн. Тус аяны хүрээнд Баян-Өндөр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2023 оны 10 дугаар сарын 18-ний өдөр Хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хорт зуршил, архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ЕБС-ийн 10-12-р ахлах ангийн 110 гаруй сурагчдад “Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ, эрүүл мэндэд учруулах хор нөлөө, буруу ойлголт” сэдвээр сургалт зохион байгууллаа. БАЯН-ӨНДӨР_ГХУСАЗСЗ #ТА_ТАТГАЛЗ❗️❗️❗️

ОЛОН УЛСЫН ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-10-11 137
Олон улсын Охидын эрхийг хамгаалах өдрийг 2023 оны 10-р сарын 11 ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. 1. Охидын эрхийг сурталчлах, хүйсээр ялгаварлах, хүйсийн тэгш бус байдлыг шийдвэрлэх, хүчирхийлэлд өртсөн охидод хэрхэн туслах талаар сургалт /1-12 р ангиудад 2 ээлжээр зохион байгууллаа. Сургалтанд 1-12 р ангийн 250-300 сурагч хамрагдлаа. Сургалтын дараа дараах үйл ажиллагааг зохион байгуулав 2. Охидын эрхийг хамгаалах өдөрт зориулан бэлтгэсэн зурагт хуудсыг сумын бүх цахим хаяг, грүпп чат, төрийн албан хаагч нарт түгээж байрлуулж ажиллалаа. 3. Охидод аз жаргал, инээд хөөр бэлэглэх видео контент үзүүлэв. 4. 6-12 -р ангийн охидын дунд ‘’НАНДИН ‘’ хайрцагны азтан шалгаруулав. 6-12р ангийн охидын дунд сумын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран сугалаагаар азтан шалгаруулж нандин хайрцаг байрлуулах эрх олгов. Энэ эрхийг Ц. Цолмон багштай 7а анги хожиж ангийн багш ангийн дарга нарт эрхийн бичиг гардуулан өгөв. 5. 8-12-р ангийн охидоос анги бүрээс 1 сурагчийг оролцуулж Б. Энхтуяагын ‘’ОХИН ҮРЭЭ ХАЙРЛА’’ шүлгийг хэн сайн унших вэ? Уралдаан зохион байгууллаа. Анги бүрээс 1 сурагч нийт 9 сурагч оролцсоноос 11 а ангийн сурагч Чаминцэцэг овогтой Цэвэлмаа тэргүүн байр эзэлсэн оролцсон бүх охидод гарын бэлэг гардууллаа.

ШУВУУНЫ ҮҮР БАЙРШУУЛЛАА.

2023-05-02 173
Засгийн газрын 2022 оны 2 дугаар тогтоолын хавсралт "Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам" ын 3.6.4-т заасны дагуу амьтны амьдрах орчныг сайжруулах зорилгоор шувууны үүр байршуулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Хөтөл Усны хойд хошуунаас Дааган Дэлийн баруун хажуу хүртэлх нийт 20 орчим км-т 100 ширхэг шувууны үүрийг стандартын дагуу бэлтгэж суурилууллаа.

АРГАЛЬ, ЯНГИРТ ӨВС ТАВЬЖ ӨГЛӨӨ

2023-02-16 226
Баян-Өндөр сумын Батхаан 2 дугаар багийн нутаг Аргалийн ууланд байрших аргаль, янгирт биотехникийн арга хэмжээ авч, өвс тавьж өглөө. Уг ажлыг зохион байгуулж ажилласан сумын ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын Байгаль орчны мэргэжилтэн, жолооч нартаа талархал илэрхийлье.

МАЛЧДЫН БҮЛЭГ НӨХӨРЛӨЛ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2022-11-23 152
"Мал мах-2022" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Бүрд, Өлзийт, Есөнзүйл, Баян-Өндөр сумдын ГХУСАЗСЗөвлөл, сум дундын прокурорын газар, малчдын төлөөлөл оролцсон зөвлөгөөнийг зохион байгууллаа.

СУРАГЧДЫН ДУНД ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-03-05 179
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс ЕБС-тай хамтран ЕБС-ын 8-12-аар ангийн сурагчдын дунд дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5044
3636 / 72%
883 / 18%
254 / 5%
271 / 5%