Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОНХ-ийн сан


нийт 37

1 ДҮГЭЭР БАГИЙН ТӨВИЙН БАРИЛГЫГ ХҮЛЭЭН АВЛАА.

2025-10-03 4
ОНХС-ийн 57.990 ( тавин долоон сая есөн зуун ерэн мянга ) төгрөгийн санхүүжилтээр баригдсан 1 дүгээр багийн төвийн барилгыг сумын Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/126 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авлаа. 12 метр урт, 9 метр өргөнтэй уг барилга нь дотроо багийн дарга, багийн эмч, хурлын заал бүхий 3 өрөөтэй бөгөөд тухайн барилгын ажлыг МАНДАХ ТӨГС ГУРВАН-ЭРДЭНЭ хязгаарлагдмал хариуцлагатай компани гүйцэтгэж комисс-т хүлээлгэн өглөө.

БАГА СУРГУУЛИЙН ДЭЭВРИЙН ЗАСВАРЫН АЖЛЫГ ХҮЛЭЭН АВЛАА

2025-09-11 11
Засварын ажлыг орон нутгийн “Арвайн Цамхаг” ХХК гүйцэтгэж, нийт 48,461,541 төгрөгөөр (дөчин найман сая дөрвөн зуун жаран нэг мянга таван зуун дөчин нэг) хүлээлгэн өгсөн байна. Засварын хүрээнд: • Сургуулийн дээврийн хуучин бүрээсийг бүрэн буулгаж шинэчилсэн, • Дулаалга, ус чийг тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэсэн, • Дээврийн уур сорогч, Борооны ус зайлуулах хоолойг шинэчилсэн байна. Ингэснээр бага сургуулийн дээврийн засварын ажил бүрэн дуусч, сурагчид аюулгүй, тав тухтай орчинд хичээллэх нөхцөл бүрдлээ.

100 ХҮҮХДИЙН ДОТУУР БАЙРНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ ХҮЛЭЭН АВЛАА.

2025-09-08 10
Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дотуур байрны дотоод заслын ажлыг 2025.09.03-ны өдөр хүлээн авлаа. 100 хүүхдийн дотуур байрны засварын ажлыг орон нутгийн 98062110 төгрөгөөр ( ерэн найман сая жаран хоёр мянга нэн зуун арав ) АРВАЙН ЦАМХАГ ХХК гүйцэтгэж хүлээлгэн өглөө. Тухайн ажлын санхүүжилтэд Аймгийн төсвөөс -83062110 төгрөг Сумын төсвөөс 15000000 төгрөг зарцууллаа. Засварын ажлын хүрээнд - 19 тасагт 393.3 метр квадрат паркет шал шинээр хийх, -15ш эвдэрсэн хаалгыг солих - Тасаг, өрөөний нийт 38 гэрэл солих - Бүх тасгийн хана, таазанд шавар, будаг, замаск хийх, - Хагарч цуурсан 25 орчим цонхны 45 метр квадрат цонхны шил солих -Цонхны хугархай бүх бариулыг солих, - Гадна бүргэд хаалга 1 ш, Дотор вакум хаалга 1ш суулгах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Ингэснээр 100 хүүхдийн дотуур байрыг иж бүрэн засварлаж дуусаж байна. Өнгөрсөн 2022-2024 онуудад 100 хүүхдийн байрны дээврийн шинэчлэл, хоолны заал, коридорын засваруудыг хийж дуусгасан бөгөөд энэ онд тасаг, танхимуудын засвар орсноор 100 хүүхдийн байр бүрэн их засварт орж дууслаа.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗРЫН САНХҮҮЖИЛТЭЭР БУЛГИЙН ЭХИЙГ ХАШИЖ ХАМГААЛАВ

2025-07-30 8
Уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын улмаас хуурайшилтын давтамж нэмэгдэж, гол горхи, нуур, булаг шанд ширгэх нь ихэссэн тул усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор сумын 1-р багийн нутаг дахь Навчитын халуун усны рашааны эхийг төмөр хашаагаар хашиж хамгааллаа.

“ӨЛГИЙ ЭЭЖ” ХХК хогийн цэгийг шинэчилж тохижууллаа

2025-06-30 47
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын захиалгаар “ӨЛГИЙ ЭЭЖ” ХХК хогийн цэгийн хог булшлах нүхийг шинэчлэн ухах, хойд урд хэсгийн төмөр тор, төмөр шон солих, 2 цэгт хяналтын камер суурилуулах ажлыг бүрэн хийж гүйцэтгэлээ. Ажлын хүрээнд: • Хогийг квошоор түрж, хуучин шуудуунд хийж овоолж булсан. • 750 метр урт, 3.5-4 метр гүн, 2 метр өргөн хог булшлах нүх шинээр ухсан. • 100 ширхэг шон, 300 метр төмөр утсан тор суурилуулсан • Хяналтын 2 камер суурилуулсан байна. Ажлыг 30 сая төгрөгийн төсвөөр чанартай, хугацаанд нь гүйцэтгэж хүлээлгэн өглөө.

СУМЫН ЦАГДААГИЙН ХЭСЭГТ АВТОМАШИН ШИЙДВЭРЛЭЖ ӨГЛӨӨ

2025-06-10 39
Хархорин сумын Цагдаагийн хэлтэс болон орон нутгийн удирдлагуудын тавьсан хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Цагдаагийн албаны авто баазаас нэг ширхэг албан хэрэгцээний автомашин шийдвэрлүүлж, сумын цагдаагийн хэсэгт хүлээлгэн өглөө. Энэхүү автомашин нь сумын нутаг дэвсгэрт хууль, журмын хэрэгжилтийг хангах, иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чухал дэмжлэг болох юм. Сум, орон нутгийн зүгээс тавьсан хүсэлтийг шийдвэрлэн, цаг үеэ олсон бодит дэмжлэг үзүүлсэн Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танд талархал илэрхийлж, төрийн хариуцлагатай албанд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

АРИУТГАЛЫН ДУК МАШИНЫГ 63.5 САЯ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАН АВЛАА

2025-06-10 40
2025 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар ариутгал, халдваргүйтгэлийн зориулалттай ДУК автомашиныг хүлээн авлаа. Энэхүү автомашин нь: • Хятад улсад 2024 онд үйлдвэрлэгдсэн, • 5 тонн даацтай, • Дизель хөдөлгүүртэй, • 5 м³ багтаамжтай зэвэрдэггүй ган усны савтай, • Шүршигч хошуу, өндөр даралтын насос, цахилгаан удирдлагатай систем зэрэг иж бүрэн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Тус автомашин нь мал, орчны халдваргүйтгэл хийх, нийтийн эзэмшлийн талбай услах зэрэг зориулалтаар ашиглагдах бөгөөд сумын эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд бодит хувь нэмэр оруулах юм. Машиныг бүх дагалдах хэрэгсэл, ашиглалтын заавар, техникийн бичиг баримтын хамт бүрэн бүртгэлжүүлэн хүлээн авсан болно.

БЭЛЧЭЭРИЙН МЭРЭГЧ УСТГАЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025-04-23 49
Хүнс хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Бэлчээр, хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх хуваарь батлах тухай А/70 дугаар тушаал ,аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 26- ний өдрийн А/210 тоот захирамж, сумын Засаг даргын 2025 оны 4 сарын 11 өдрийн А/48 тоот захирамжийн хүрээнд тандалт судалгааг хийж Бөмбий, Батхаан, Өвөрзүлэгт, Хартойром, Бумбат багуудын бэлчээрийн хөнөөлт мэрэгч нягтшил ихтэй 25000 га талбайд 10 тн бактержуулсан будаа цацах ажил амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү Бэлчээрийн хөнөөлт мэрэгч амьтантай тэмцэх ажилд сэтгэл зүтгэлээрээ хамтран ажилласан Малчид, Төрийн албан хаагчид, ИТХурал, БИНХурлын дарга нарт талархал илэрхийлье.

ХАЛУУН УСНЫ ФИТНЕС ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО.

2025-04-10 72
2024 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 22454900 (хорин хоёр сая дөрвөн зуун тавин мянга есөн зуу ) төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн халуун усны тохижилт, фитнесийн төвийн тоног төхөөрөмж авах худалдан ажиллагааны хүрээнд хийгдсэн ФИТНЕС төвийг 2025.04.20-ны өдөр хүртэл туршилтаар ажиллуулж 21-ний өдрөөс эхлэн төлбөртэй ажиллуулахаар шийдвэрлэлээ. Сумын ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН хурлын 2025.04.09-ны өдрийн шийдвэрээр -Том хүн нэг сар нь 70.0, гурван сараар 150.0 -Оюутан нэг сар нь 50.0, гурван сараар 120.0 -Сурагч нэг сар нь 30.0, гурван сараар 70.0 -Гэр бүлээрээ нэг сар нь 100.0 төгрөгийн, бэлтгэлийн дараа халуун усанд орсон иргэнээс 2.0 төгрөгийн төлбөр авч байхаар шийдвэрлэлээ. Фитнес төвөөр үйлчлүүлэх иргэд нийгмийн бодлогын мэргэжилтэн С.Золбаярын 91116938 утсаар холбогдож мэдээлэл авна уу.

2024 ОНД ОНХС-р ХИЙСЭН АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА

2025-01-03 95
Сумын ИТХ-аар батлагдсан орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлсэн ажлын танилцуулгыг та бүхэнд хүргэж байна.

ЗӨӨВРИЙН ТАЙЗ, ИЖ БҮРЭН ХӨГЖИМ ТЕХНИКТЭЙ БОЛЛОО

2024-12-30 102
Баян-Өндөр сум 2024 онд Орон Нутгийн Хөгжлийн Сангийн хөрөнгө оруулалтаар Зөөврийн тайз, иж бүрэн хөгжим техниктэй боллоо. Уг ажлыг 56.220000/Тавин зургаан сая хоёр зуун хорин мянган төгрөгний санхүүжилтээр “Хорол хүнс ХХК” худалдан авч хүлээлгэн өглөө. Уг зөөврийн тайз нь 6х8 харьцаатай, иж бүрэн гэрэл, гэрэлтүүлэгтэй, хөгжим техникээр бүрэн тоноглогдсон юм.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО.

2024-12-20 86
УИХ-ын гишүүн, ХЗДХЯ-ны сайд Оюунсайханы Алтангэрэл нь манай суманд өнгөрсөн 9 дүгээр сарын 13-нд ирж ажиллахдаа ЕБС-ийн зүгээс тавьсан Сургуулийн хэрэгцээнд автомашинтай болох хүсэлтийг шийдвэрлэж өгөхөөр тогтоод явсан. Тэрхүү амлалтынхаа хүрээнд өнөөдөр ерөнхий боловсролын сургуульд Гранд старикс маркын бага оврын микро автобусыг хувийн зардлаараа шийдвэрлэж, тухайн автомашиныг гардуулан өглөө. Та бүхний алтан шар зам өлзийтэй байх болтугай.

80-Н ХҮҮХДИЙН ДОТУУР БАЙРНЫ ХАТУУ ЗӨӨЛӨН ЭДЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭЛЭЭ

2024-11-05 104
Баян-Өндөр сум 2024 онд Орон Нутгийн Хөгжлийн Сангийн хөрөнгө оруулалтаар 80-н хүүхдийн дотуур байрны хатуу зөөлөн эдлэлийг шинэчлэлээ. Уг ажлыг 18.920.000/Арван найман сая есөн зуун хорин мянган/ төгрөгний санхүүжилтээр “Гэрэлт Мандал Шим ХХК”гүйцэтгэлээ. 80-н хүүхдийн дотуур байранд 86-н хүүхэд амрах бүхий 2 давхар 43 ширхэг ор 44 ширхэг зөөлөн эдлэлийг хүлээлгэн өглөө.

МАЛ НЯДАЛГААНЫ ЦЕХИЙГ ХҮЛЭЭН АВЛАА.

2024-06-28 117
Аймгийн ОНХС-ын 129442563 ( зуун хорин есөн сая дөрвөн зуун дөчин мянга таван зуун жаран гурван) төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан Мал нядалгааны цехийг аймгийн ажлын хэсэг хүлээн авлаа. Нядалгааны цэг нь 12х12 метр хэмжээтэй цутгамал төмөр бетон баганан суурьтай, ган төмөр карказтай сендвичин барилга бөгөөд энэхүү мал нядалгааны цех ажиглалтанд орсноор манай сум нь зах зээлд борлуулах, хүнсэнд хэрэгцээлэх малыг зориулалтын орчинд нядлах боломж бүрдлээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ШИНЭ МАШИНАА ХҮЛЭЭН АВЛАА

2024-04-23 152
ЭМЯ-с энэ онд нийт сумдын Эрүүл мэндийн төвийн 30%-ийг унаажуулах арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд манай сум энэхүү хуваарьт багтаж туулах чадвар сайтай Land criuser 78 маркын шинэ машинаа хүлээн авлаа. Та бүхний алтан шар зам нь өлзийтэй байж ажил үйлс нь өөдөө байг.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД СТАНЦЫН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРЛОО

2024-01-18 317
2023 онд аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 60сая, сумын төсөв буюу орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 15 сая төгрөг, бүгд 75 сая төгрөгөөр өвсний фонд, хүнсний ногооны зоорь, махны хөргүүртэй зоорийг эрчим хүчээр хангаж, хүчдэлээс алслагдсан Өнгөт хороолол, Гандан хорооллын арын гудамжны хүчдэлийг сайжруулах зорилготой 160 ква хүчин чадалтай дэд станцын өргөтгөлийн ажил хийгдэж ашиглалтад хүлээн авлаа.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ШҮДНИЙ КАБИНЕТЫГ БАЙГУУЛЛАА

2023-12-28 202
2023 онд Баян-Өндөр сумын Эрүүл мэндийн төв нь өөрийн дотоод бололцоог ашиглаж шинээр Шүдний эмчийн орон тоог шийдвэрлэсэн. Үүний хүрээнд Эрүүл мэндийн яамны сайд С. Чинзориг сайдын багцаас шүдний эмнэлгийн керисль, Орон нутгийн хөгжлийн сангийн 15.0 сая төгрөгний санхүүжилтээр шүдний кабинетыг байгуулахад шаардлагатай бусад тоног төхөөрөмж багаж хэрэгслээр хангалаа. Ингэснээр амны хөндий болон шүдний өвчлөл буурах бүрэн боломжтой.

ШИНЭ ХАЛУУН УС АШИГЛАЛТАНД ОРЛОО

2023-12-13 255
Баян-Өндөр сум 2023 онд Орон Нутгийн Хөгжлийн Сангийн хөрөнгө оруулалтаар шинэ Халуун усны барилга ашиглалтанд орлоо. Уг ажлыг 152.0 сая төгрөгний санхүүжилтээр Девсофт ХХК гүйцэтгэлээ. Шинэ халуун ус нь 1 саун, 3 душтай, 1 чийрэгжүүлэлтийн өрөөтэй бөгөөд чийрэгжүүлэлтийн өрөөг 2024 онд бүрэн тохижуулахаар ажиллаж байна. Жич: Үнийн тариф: Том хүн-5000₮ Хүүхэд-3000₮

ХҮНСНИЙ НОГООНЫ ЗООРИЙГ ТОХИЖУУЛАВ

2023-10-20 347
Баян-Өндөр сум хүнсний ногооны хэрэгцээгээ орон нутагтаа хангах зорилгоор 2022 онд 80 тонн төмс, хүнсний ногоо хадгалах хүчин чадалтай зоорийг барьж ашиглалтад оруулсан. Төмс, хүнсний ногоог стандартын орчинд хадгалах зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн 16.759.0 / арван зургаан сая долоон зуун тавин есөн мянга / төгрөгийн хөрөнгөөр “ Бумбат Баян ХХК” тохижуулж хүлээлгэж өгөв.

ХАРЗТАЙД 10 ГА ТАЛБАЙД 6300 ШИРХЭГ МОД СУУЛГАЦЫГ ТАРИЛАА

2023-10-20 330
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас говь хээрийн бүсэд хамгаалалтын ойн зурвас үүсгэх зорилгоор Харзтайн голын хажууд 10 га талбайд 6300 ширхэг мод суулгац тарих 112 сая төгрөгийн төсөвт өртөгтэй захиалгат ажлыг ''Гоо нуга'' ХХК хийж гүйцэтгэлээ. Шинээр тарьсан модны усалгааны асуудлыг тухайн талбайд худаг гаргаж, хөрсний устай хослуулан хэрэглэж, шийдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9028
7396 / 82%
1014 / 11%
293 / 3%
325 / 4%