Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Мэдээлэл


нийт 295

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ӨВӨРЗҮЛЭГТ 3-Р БАГИЙН МАЛЧИН ХОРЛООГИЙН БАТ-ЭРДЭНИЙН ГЭР БҮЛ "МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-өөр тодорлоо.

2026-01-29 10
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ӨВӨРЗҮЛЭГТ 3-Р БАГИЙН МАЛЧИН ХОРЛООГИЙН БАТ-ЭРДЭНИЙН ГЭР БҮЛ "МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-өөр тодорлоо. Буянт мал сүргээ өсгөн үржүүлж, малч ухаан, уйгагүй хөдөлмөрийнхөө үр дүнг төрдөө үнэлүүлсэнд халуун БАЯР ХҮРГЭЖ👏👏👏сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССООС ХУВААРИЛСАН МАЛЫН ТЭЖЭЭЛИЙГ 2026.01.28-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН ИРГЭДЭД ОЛГОНО.

2026-01-27 12
УОК-ын шийдвэрээр суманд үнэгүй хуваарилсан тэжээлийг 2026.01.27-нд Сант сум дахь Улсын нөөцийн салбараас татан ирлээ. Өрхүүдэд хуваарилагдсан тэжээлийг багийн Засаг дарга нарт хүлээлгэн өгсөн тул та бүхэн өөрийн харьяа багийн Засаг даргатайгаа холбогдон авна уу.

АЛДАРТ ЭХИЙН ОДОНГИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВНА.

2026-01-21 3
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар ЗАРЛИГААР “Эхийн алдар одонгоор шагнуулах журам”-д өөрчлөлт орсон. 🇲🇳Шинэчлэгдсэн журмын дагуу “АЛДАРТ ЭХ”-ийн одонгийн материалыг 2026 оны 03 дугаар сарын 20-ны дотор ЗДТГ-т хүлээн авах бөгөөд иргэд анхан шатны бүрдүүлэлтээ хийж сумын нийгмийн бодлогын мэргэжилтэнд өгнө үү? 📃Шинэ журамтай холбоотой асуух зүйлээ ЗДТГ-ын Нийгмийн бодлогын мэргэжилтэн С. Золбаярын 91116938 дугаараас авна уу.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД СУМАНД АЖИЛЛАНА.

2026-01-16 4
УИХ-ын гишүүн Оюунсайханы Алтангэрэл, Ганбатын Хосбаяр нар 2026 оны 1 дүгээр сарын 20-ны Мягмар гарагт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэд сонгогчидтой сумын соёлын төвд 18 цагт уулзалт хийнэ. Мөн уулзалтад аймгийн удирдлагууд оролцоно. Уулзалтаар: • Төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар тайлан, мэдээлэл болон сум орон нутгийн тулгамдсан асуудлын талаар иргэдийн хүсэлтийг хүлээн авч санал солилцоно. Уулзалтын дараа урлагийн тоглолт, азтан шалгаруулах арга хэмжээтэй. Иргэд та бүхнийг нээлттэй уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.

АЙМГИЙН НӨӨЦӨӨС ИРСЭН ӨВС, ТЭЖЭЭЛИЙГ БАГУУДАД ХУВААРИЛЛАА.

2026-01-15 3
Аймгийн онцгой комиссын шийдвэрээр хөнгөлөлттэй үнээр манай суманд: -Шинэ өвс 600 боодол, -Өнжсөн өвс-400 боодол, -Овьёос-100 шуудай, -Хэрчсэн ногоон тэжээл-100 шуудай хуваарилагдсан. Эдгээр өвс тэжээлийг Багийн Засаг дарга Ш.Гүрдорж, Н.Гэндэнжамц, Э.Жанлав, Жолооч Б.Батхишиг, Г.Ган-Очир, үйлчилгээний туслах ажилтан Б.Зоригтбаатар 5-р багийн иргэн О.Эрдэнэ-Очир нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хүлээн авлаа. Дээрх өвс тэжээлийг сумын онцгой комиссын 2026.01.15-ны өдрийн хурлаар цаг үеийн нөхцөл байдал, цасны зузааныг харгалзан багуудад дараах байдлаар олголоо. 1, 2, 3, 5-р багт тус бүр -Шинэ өвс 100 боодол, -Овьёос-20 шуудай, -Хэрчсэн ногоон тэжээл-20 шуудай 4-р багт -Шинэ өвс 200 боодол, -Өнжсөн өвс-400 боодол -Овьёос-20 шуудай, -Хэрчсэн ногоон тэжээл-20 шуудайг олгож дараах үнээр малчдад борлуулахаар шийдвэрлэлээ. Шинэ өвс 1 боодол нь 11.0 ( арван нэгэн мянга) Өнжсөн өвс 1 боодол нь 8.0 ( найман мянга ) Овьёос 1 шуудайг 16.0 ( арван зургаан мянга) Хэрчсэн ногоон тэжээл 1 шуудай нь 11.0 ( арван нэгэн мянга ) төгрөг байхаар тогтоолоо. Иргэд та бүхэн харьяа багийн Засаг даргатайгаа холбогдож өвс, тэжээлийг авна уу. СУМЫН ОНЦГОЙ КОМИСС

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

2026-01-09 33
2026 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр сумын Онцгой комисс хуралдаж 1 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн сумын нөөцийн өвс, хивэг, тэжээлийг иргэдэд борлуулах шийдвэр гаргалаа. 2021-2023 оны Малын тоо толгойн албан татварын өргүй, сумын эрсдэлээс хамгаалах сангаас авсан өвс, тэжээлийн зээлийн өргүй өрхөд өвс тоо хязгаарлахгүй, ногоон тэжээл 20 боодлоос ихгүй, хивэг 1 шуудайг бэлэн мөнгөөр нь олгохоор тогтлоо. Дээрх шаардлагыг хангасан иргэн ЗДТГ-ын санхүү албатай уулзаж мөнгөө тушаасан баримтаараа нярваас өвс, хивгээ авна. -Өнжмөл ногоон өвс 1 боодол нь 10.0 ( арван мянга ) төгрөг -Шинэ нарийн өвс 1 боодол нь 15.0 ( арван таван мянга ) төгрөг - Ногоон тэжээл 1 боодол нь 20.0 ( хорин мянга) төгрөг -Хивэг 1 шуудай нь 28.0 ( хорин найман мянга) төгрөг -Овьёос 1 шуудай нь 32.0 ( гучин хоёр мянга) төгрөгөөр зарагдана. СУМЫН ОНЦГОЙ КОМИСС

МЭНДЧИЛГЭЭ

2026-01-01 25
Угтан ирж буй шинэ он та бүхэнд эрүүл энх, аз жаргал, хөгжил дэвшлийг билэгдсэн сайхан жил байх болтугай. Айл бүр инээд хөөрөөр дүүрэн байж, Сум орон нутаг минь улам өнгөлөг, өөдрөг байхын ерөөлийг өргөн дэвшүүлж Шинэ оны мэнд хүргэе.

ОНЫ ОНЦЛОХ ХҮМҮҮС, ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА, ХУВИЙН ХЭВШИЛ, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА.

2025-12-31 30
Сумын Засаг даргын дэргэдэх зөвлөлийн 2025.12.19-ний өдрийн ээлжит хурлаар 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн сумын Засаг даргын захирамжаар батлагдсан СУМЫН АВАРГА, ОНЫ ШИЛДЭГ-үүдийг шалгаруулах журмын хүрээнд 2025 онд ажил үйлс, амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлсан шилдгүүдийг шалгаруулсан билээ. 2025.12.30-ны өдөр дараах шагналыг гардууллаа. 1. Оны тэргүүний байгууллага: ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХАМТ ОЛОН 2. Оны шилдэг төрийн албан хаагч: ЕБС-ийн багш С.ДОНДОВ Цэцэрлэгийн багш Г.НАРАНЦЭЦЭГ 3. Оны шилдэг удирдах ажилтан: Цэцэрлэгийн эрхлэгч Д.ДОЛГОР 4. Оны онцлох сурагч: 11а ангийн сурагч Х.ГАНБАТ 5б ангийн сурагч Ч.МӨНХБОЛД 5. Оны шилдэг өрхийн үйлдвэрлэгч: 5-р багийн иргэн Ц.АНХБАЯР 6. Оны шилдэг баг тамирчин: Г.НЯМДАВАА дасгалжуулагчтай ӨСВӨРИЙН АВРАГЧ БАГ 7. Оны тэргүүний хувийн хэвшил: Ж.БУЯН-УНДРАХ захиралтай НАВЧИТ БУЛАГ МАЛ ЭМНЭЛЭГ 8. Оны шилдэг үйлчилгээний ажилтан: ЕБС-ийн тогооч Я.ДАШХҮҮ Улсын аварга ЯГААНЫ нэрэмжит үйлчилгээний ажилтнаар Эрүүл мэндийн төвийн асрагч Ш.ЦЭНДПҮРЭВ 9. Орны шилдэг нийгэмд үйлчлэх ТББ: Ж.БУЯН-ДЭЛГЭР тэргүүнтэй Баян-Өндөр сумын АДУУЧДЫН САЛБАР ХОЛБОО 10. Спортын салбарын оны онцлох хүүхэд: -Урлагийн салбарын орны онцлох хүүхдээр 12б ангийн сурагч П.ДАВААЖАРГАЛ -Спортын салбарын оны онцлох хүүхдээр 11а ангийн сурагч О.МӨНХЗАЯА 7а ангийн сурагч З.ЭНХЗУЛ 11. Оны онцлох тариаланч хамт олон: НАЙЗУУД ХҮЛЭМЖ нөхөрлөл тус тус шалгарлаа. ТА БҮХЭНД ЭРҮҮЛ ЭНХ, САЙН САЙХНЫГ ХҮСЭН ЕРӨӨЖ СУРЛАГА, УРЛАГ, СПОРТ, АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

МАЛ ТООЛЛОГЫН УРЬДЧИЛСАН ДҮН ГАРЧ, БАЯН-ӨНДӨР СУМ ГУРВАН ТҮМЭН АДУУТАЙ БОЛЛОО

2025-12-30 23
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 2025 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 315,296 мал тоолууллаа. Үүнээс: Адуу-30,740 Үхэр-17,673 Тэмээ-384 Хонь-162,048 Ямаа-104,451 тоолуулсан байна. Таван хошуу малын төрлөөр сумандаа тэргүүлсэн өрхүүд: • Адуу: Ягаанбандийн Батбаяр • Үхэр: Баатархүүгийн Мөнгөнцоож • Тэмээ: Сумъяадоржийн Алтансүх • Хонь: Чоёнгийн Гантулга • Ямаа: Тогоохүүгийн Алтанхуяг Сумын хэмжээнд 58 мянгат малчин өрх байгаагаас энэ жил 11 малчин өрх шинээр мянгат малчин болсон байна.

ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛЫН ӨДӨР

2025-12-29 26
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арван хоёрдугаар сарын 29-нд эцэс болгон, Монголчууд Богд хаант Монгол Улсаа байгуулсан түүхтэй. Монгол хүн бүр эх түүх, үнэт өв соёлоо эрхэмлэн дээдэлж, Өвөг дээдсийн оюун ухаан, тэмцэл зүтгэлээр дархлагдсан энэхүү эрх чөлөөг бид үеийн үед бат бэх өвлүүлэн үлдээх учиртай. Мөнх хөх тэнгэрийн дор Монгол улс үүрд мандан бадраг.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ, УЛСЫН АРСЛАН БАНДИЙН ГАНБААТАРЫН НЭРЭМЖИТ 2025 ОНЫ БАЯН-ӨНДӨР СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО

2025-12-14 25
Ардчилсан хувьсгалын 35 жил, олон улсын хүний эрхийн өдөрт зориулсан Монгол Улсын арслан, Монгол улсын Гавьяат дасгалжуулагч Бандийн Ганбаатарын нэрэмжит 2025 оны СУМЫН АВАРГА шалгаруулах Үндэсний бөхийн барилдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 1️⃣ Сумын заан Цэрэндүгийн Дамдинбазар түрүүлж 1-р байр 2️⃣ Сумын начин Батхүүгийн Даваахүү үзүүрлэж 2 дугаар байр. 3️⃣ Залуу бөх Ядамсүрэнгийн Жавхлантөгс 3 дугаар байр. 4️⃣ Сумын заан Хишигтийн Батням 4 дугаар байр. 5️⃣ Сумын заан Чулуунлхагвын Зинамэдэр 5 дугаар байр 6️⃣ Сумын заан Цогтсайханы Амгаланбаатар 6 дугаар байр. 7️⃣ Сумын заан Сайнбилэгийн Батжаргал 7 дугаар байр. 8️⃣ Залуу бөх Болдын Батбаяр 8 дугаар байранд тус тус шалгарлаа. ЗОХИОН_БАЙГУУЛАГЧИД: БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ БАЯН-ӨНДӨР СУМЫН ЗДТГ БУМБАТ ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ, УЛСЫН АРСЛАН БАНДИЙН ГАНБААТАРЫН НЭРЭМЖИТ 2025 ОНЫ БАЯН-ӨНДӨР СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ӨСВӨРИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН 14-17 НАСНЫ БАРИЛДААН БОЛЛОО

2025-12-14 21
Ардчилсан хувьсгалын 35 жил, олон улсын хүний эрхийн өдөрт зориулсан Монгол Улсын арслан, Монгол улсын Гавьяат дасгалжуулагч Бандийн Ганбаатарын нэрэмжит 2025 оны СУМЫН АВАРГА шалгаруулах өсвөрийн Үндэсний бөхийн 14-17 насны барилдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 1️⃣ 11А ангийн сурагч Цолмонбаярын Хишигбаатар түрүүлж 1-р байр 2️⃣ Коллежын оюутан Баяндуулдахын Жавхлан үзүүрлэж 2 дугаар байр. 3️⃣ Коллежын оюутан Төмөрхуягын Нямсүрэн 3 дугаар байр. 4️⃣ 12А ангийн сурагч Даваанямын Мөнхдэмбэрэл 4 дугаар байр. 5️⃣ 9А ангийн сурагч Батжаргалын Ганбат 5 дугаар байр 6️⃣ 11А ангийн сурагч Мэгзэмын Эрдэнэхүү 6 дугаар байр. 7️⃣ 12А ангийн сурагч Ангарагсүрэнгийн Нэргүй 7 дугаар байр. 8️⃣ Есөнзүйл сумын сурагч А. Лхагва-Очир 8 дугаар байранд тус тус шалгарлаа. ИВЭЭН ТЭТГЭГЧ: 4-р багийн малчин Дамдинсүрэнгийн Очирдорж 5-р багийн малчин Болдын Даваадорж

СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2025-12-07 21
УИХ-ын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг насанд хүрэгчдийн СУМЫН АВАРГА шалгаруулах шатрын тэмцээн эрэгтэй, эмэгтэй төрөлд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн төрөлд 🥇1-р байр: 2-р багийн малчин Н.Жадамба 🥈2-р байр: 1-р БИНХ-ын дарга Б.Лхагвасүрэн 🥉3-р байр: ЕБС-ийн багш Ч.Даваажав Эмэгтэйчүүдийн төрөлд 🥇1-р байр: ЭМТ-ийн асрагч Ш.Цэндпүрэв 🥈2-р байр: ЗДТГ-ын мэргэжилтэн А.Нэргүй 🥉3-р байр: ЗДТГ-ын нийгмийн ажилтан Б.Оюунгэрэл нар шалгарлаа. Тэмцээнд оролцсон тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.👏👏👏 Сумын ИТХ-ын ажлын алба

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ, УЛСЫН АРСЛАН БАНДИЙН ГАНБААТАРЫН НЭРЭМЖИТ 2025 ОНЫ БАЯН-ӨНДӨР СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН БОЛНО.

2025-12-05 21
Ардчилсан хувьсгалын 35 жил, олон улсын хүний эрхийн өдөрт зориулан 2025 оны сумын Аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдааныг 2025.12.14-ний өдрийн 09 цагт зохион байгуулна. ЗОХИОН_БАЙГУУЛАГЧИД: БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ БАЯН-ӨНДӨР СУМЫН ЗДТГ БУМБАТ ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

2025 ОНЫ СУМЫН АВАРГА" ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН 2025 оны 12 ДУГААР САРЫН 07-НИЙ ӨДӨР ЗДТГ-ЫН ИРГЭНИЙ ТАНХИМД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2025-12-03 12
2025 ОНЫ СУМЫН АВАРГА" ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН 2025 оны 12 ДУГААР САРЫН 07-НИЙ ӨДӨР ЗДТГ-ЫН ИРГЭНИЙ ТАНХИМД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛНО.

2025-11-28 6
умын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаан 2025 оны 12 сарын 05-ны өдрийн Баасан гарагт 10:00 цагт ЗДТГ-ын иргэний танхимд болно. Хуралдаанаар хэлэлцэх асуудал 1️⃣ Улсын төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн 2025 онд хийгдсэн ажлын гүйцэтгэл, хэрэгжилт үр дүн 2️⃣ Сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилт үр дүнгийн тухай 3️⃣ Орон нутгийн өмчийг бүртгэх акталсан хөрөнгийг данснаас хасах тухай 4️⃣ Сумын ИТХ-ын Зөвлөлийн ажлын тайлан 5️⃣ Сумын 2025 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл батлах тухай 6️⃣ Сумын 2025 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт, төсвийн гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай 7️⃣ Бусад 🇲🇳ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ🇲🇳

СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГ, ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА.

2025-11-27 6
2025.11.21-22-ны өдрүүдэд Баян-Өндөр суманд зохион байгуулагдсан сумын аварга шалгаруулах тэмцээнүүдийн 🎖Волейболын төрөлд: Эрэгтэй 1-р байр Д. Ганбат ахлагчтай Залуучууд баг 2-р байр Б. Мөнхбаатар ахлагчтай Crystal баг 3-р байр Б. Ганзориг ахлагчтай ЕБС баг 4-р байр Б. Пүрэвбаатар ахлагчтай Өсвөрийн баг Эмэгтэй 1-р байр Б. Магнай ахлагчтай ЕБС баг 2-р байр Л. Батшүр ахлагчтай Цох баг 3-р байр Б. Халиунаа ахлагчтай Өсвөрийн баг 4-р байр С. Золбаяр ахлагчтай ЗДТГ баг Тэгш тоглогч: Эмэгтэй М. Янжиндулам Эрэгтэй Д. Ганбат Шилдэг довтлогч: эмэгтэй Б. Магнай Эрэгтэй Б. Мөнхбаатар Шилдэг холбогч эмэгтэй М. Чинхүслэн Эрэгтэй Э. Баасандорж 🎖Сагсан бөмбөг 3х3 Эрэгтэй 1-р байр Б. Пүрэвбаатар ахлагчтай SHAKKS 1 баг 2-р байр П. Ганбаяр ахлагчтай SHAKKS 2 баг 3-р байр Л. Батдалай ахлагчтай HAMILION баг Эмэгтэй 1-р байр Т. Норовбанзад ахлагчтай 2025 баг 2-р байр Х. Загарзүсэм ахлагчтай ЕБС баг 3-р байр Ж. Лхамхүү ахлагчтай Өсвөрийн баг Тэгш тоглогч: Б. Пүрэвбаатар Т. Норовбанзад нар шалгарлаа. Тухайн тэмцээнийг 1-р багийн малчин Төмөртогоогийн УНДРАХЦОГТ-500.0 2-р багийн малчин Лхагва-Очирын ДАВААНЯМ-500.0 4-р багийн малчин Дамдинсүрэнгийн ДОРЖСАНЖАА-500.0 5-р багийн малчин Сумъяагийн ПҮРЭВ-500.0 сумын Засаг даргын нөөц сангаас 2000.0 тус тус ивээн тэтгэж зохион байгууллаа.

НОХОЙГОО УЯЦГААЯ.

2025-11-20 6
Гадуур эзэнтэй сул нохой олноор сүрэглэн явж байгаа тул айл өрхүүд өөрийн эзэмшлийн нохойгоо уяж байхыг мэдэгдье. Нохой эзэмшигч иргэн нь нохойгоо шөнийн цагаар буюу 22 цагаас өглөөний 6 цагийн хооронд уртасгасан уяанд, түүнээс бусад цагт богиносгосон уяанд байлгах үүрэгтэй бөгөөд үүргээ биелүүлээгүйгээс бусдад учирсан гэм хорыг бүрэн арилгах хуультай. Иймд нохойгоо уяж үүргээ биелүүлэхийг та бүхэнд САНУУЛЖ байна. Хэрэв гадуур сүрэглэн явж байгаа нохойны тоо цөөрөхгүй тохиолдолд ямар үүлдэр хийцийн хичнээн үнэтэй, гоё сайхан байх нь хамаагүй УРЬДЧИЛАН МЭДЭГДЭХ арга хэмжээ авахгүйгээр устгах арга хэмжээ авахыг АНХААРУУЛЖ байна. Нохойгоо сул чөлөөтэй явуулж байгаад устгалд оруулсан нөхцөлд ЗДТГ-ын зүгээс хариуцлага хүлээхгүй болохыг анхааруулж байна. МОНГОЛ УЛСЫН ИРГЭН АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХТЭЙ.

СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛ, 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛНО.

2025-11-13 6
2025 оны сумын аварга шалгаруулах волейболын тэмцээн 2025.11.21-ний баасан гарагт, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн 2025.11.22-ны Бямба гарагт тус тус болно. Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

МАЛ ТӨХӨӨРӨХ ЦЭГИЙГ ГЭРЭЭГЭЭР АШИГЛАХ ЭТГЭЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

2025-11-07 14
2024 онд ашиглалтад орсон мал нядалгааны цэгийг түрээсээр ашиглаж иргэдэд үйлчилгээ үзүүлэх, өөрсдийн аж ахуйн үйл ажиллагаандаа дэмжлэг болгох иргэн, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж мал нядалгааны цэгийг ашиглуулна. Гэрээ байгуулж ашиглах этгээдийг заавал сумын харьяалалтай байхыг шаардахгүй бөгөөд урт хугацаанд үйл ажиллагаа явуулах та бүхнийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Утас: 89503664

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10116
8388 / 83%
1067 / 11%
317 / 3%
344 / 3%