Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

МАХНЫ ГҮН ХӨЛДӨӨГЧТЭЙ ЗООРЬТОЙ БОЛЖ БАЙНА

2022-12-21

Баян-Өндөр сумын малчид малаа зах зээлийн эргэлтэд оруулах, зарж борлуулах тал дээр онцгой анхаарч, Улаанбаатар хотын “Эмээлт” зах, “Хүчит шонхор” худалдааны төвийн томоохон нийлүүлэлтийг бүрдүүлдэг. Тодруулбал, манай сумын малчид жилийн аль ч цаг үед дээрх зах, худалдааны төвүүд дээр мал, махны байнгын худалдаа эрхэлж, тогтмол нийлүүлэлтийг хийж, зах зээлийн харилцаанд идэвхтэй оролцдог. Энэхүү байнгын нийлүүлэлтийн үзүүлэлтээрээ аймаг төдийгүй улсын хэмжээнд онцлог бүхий сум гэж үзэж болно. Иймд малчдын орлого, амьжиргааг дэмжих, дээрх нийлүүлэлтийг илүү үр өгөөжтэй байлгах, бэлтгэсэн махаа зах зээлийн тааламжтай үед борлуулах боломжоор хангах үүднээс сумын 2022 оны төсвөөр буюу Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 40 тоннын багтаамжтай, махны гүн хөлдөөгчтэй стандарт зоорийг хүлээн авлаа. Махны зоорь, Хүнсний ногооны зоорь, Өвсний фонд нэг байршилд буюу хуучнаар Өвсний хашааны дэнж дээр төвлөрч байна. Мөн ''Бумбатпүүлэг'' хоршооны үнээний ферм хөдөө аж ахуйн цогцолбор байдлаар зэргэлдээ байрлаж байгаа юм. Махны зоорийг хүлээлгэн өгч, Хүнсний зоорь, Өвсний фондын хамтаар 312 м хашаагаар хашаажуулах ажлыг ОНХС-ын 88,912.,400.0 төгрөгийн хөрөнгөөр ''ИДДУМ'' ХХК хийж гүйцэтгэв. Цаашид энэ цогцолборт Өвс хураах саравч, Мал нядалгааны цэг барьж байгуулахаар төлөвлөж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%