ХУДГУУД УХААЛАГ БОЛОВ
Сумын төвийн урд худгийг бүрэн автоматжуулах, дээврийн дулаалга, засварын ажлыг 2022 оны 02 дугаар сард хийв. Худгийг автоматжуулахад “Гэр” интернэт, карт уншигч, хяналтын камер, тоолууртай шахуурга, усны нөөцлүүр, гүний насосын мэдрэгч, 200 ширхэг карт багтсан. Уг ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн 13,932,400.0 төгрөгийн зардлаар “Баянговь” ХХК гүйцэтгэсэн юм. Түүнчлэн 2021 онд сумын төвийн хойд Трубаны худгийг нийт 38.0 сая төгрөгийн төсөвт өртөгт шинээр цооног ухаж, мотор тавьж, худгийн барилга барьсан ба ухаалаг төхөөрөмж тавьж шинэчлэн байгуулсан. Ингэснээр сумын төвийн гүний 3 худгийн 2 худаг бүрэн автомат болов. Цагаан худгаас их хэмжээний ус авдаг тул автоматжуулах шаардлагагүй, гар ажиллагаатай хэвээр байх юм. Худгууд автомат болсноор хүний оролцоо хамаарал багасаж, айл өрхүүд хоногийн аль ч үед усны хэрэгцээгээ хангах боломж бүрдсэн.