Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ ШИЙДЭГДЭЖ БАЙНА

2022-10-06

Баян-Өндөр сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн ба цэвэрлэх байгууламж буюу цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалт “Эрдэнэт” үйлдвэрийн нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд 2022 онд хийгдэж байна. Уг бүтээн байгуулалтын ажил хийгдсэнээр Ерөнхий боловсролын сургуулийн 2 барилга, Сурагчийн дотуур байрны 3 барилга, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 1 барилгын боловсон жорлон, угаалтуур, шүршүүрийн халуун усны асуудал бүрэн шийдэгдэх юм. Боловсролын байгууллагын ариун цэврийн болон цэвэрлэх байгууламжийн ажлыг “Эрдэнэт” ТӨҮГ-ын 650.0 сая төгрөгийн санхүүжилтээр “Юу Зэт Эрдэнэ” ХХК гүйцэтгэж, одоогоор ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна. Сургуульд 640 сурагч, 70 багш, ажилтан, Дотуур байранд 245 сурагч, 17 багш, ажилтан, Цэцэрлэгт 125 хүүхэд, 18 багш, ажилтан буюу давхардсан тоогоор 1115 багш, сурагч сурч боловсорч, ажиллаж амьдарч байгаа юм. Ташрамд дурдахад, Баян-Өндөр сумын Сурагчийн дотуур байранд 245 сурагч хамрагддаг ба дотуур байрны хамрагдалт, ашиглалтын энэ үзүүлэлтээрээ Өвөрхангай аймагтаа төдийгүй улсын хэмжээнд өндөрт тооцогддог. Мөн манай сумын сургуульд өөрийн сумын төдийгүй Улаанбаатар хот, Өвөрхангай аймгийн Сант, Баянгол, Есөнзүйл, Бүрд, Булган аймгийн Гурванбулаг, Төв аймгийн Дэлгэрхаан, Эрдэнэсант, Өндөрширээт, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяалалтай нийт 4 аймгийн 9 сум, нийслэлийн харьяалалтай 53 сурагч хамрагдан суралцаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%