100-Н ХҮҮХДИЙН ДОТУУР БАЙРНЫ ДЭЭВРИЙГ ЗАСАВ
Баян-Өндөр сумын сургуулийн 100 хүүхдийн дотуур байрны дээврээс сүүлийн 2 жилийн хугацаанд дусаал дусаж, дотоод засвараа муутган, өвөлдөө цан цохиж, хөлдөлт үүсэж байсныг өнөө жил засаж, хар цаасан дээврийг мембран дээврээр 100 хувь сольж шинэчлэв. Мембран материалыг 50 жилийн эдэлгээтэй гэж үздэг ажээ. Мөн гал тогооны хэсэгт 1 агааржуулалтын хоолой байсан нь хүчин чадлаа дийлдэггүйн улмаас уураас үүдэлтэй хөлрөлт бий болох, цантах, хөлдөх, эрүүл ахуйн стандарт шаардлагад нийцэхгүй явдал байсан тул агааржуулалтын хоолойг 3 болгон нэмэгдүүлэв. Гал тогооны өрөө нь тогоо тус бүр дээрээ агаарын хоолойтой байх стандарттай бөгөөд 900 метр куб талбайн уур сорох төхөөрөмж шинээр суурилуулж, агааржуулалтын хоолойнуудыг нэмж байгуулсан юм. Дотуур байрны дээврийн 570 м.кв талбай, гал тогооны 3 агааржуулалтын хоолой, 900 м.куб уур сорох төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг аймгийн төсвийн 44,256,000.0 төгрөгийн санхүүжилтээр 2022 оны 9 дүгээр сарын сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд “Отгон Нинж” ХХК гүйцэтгэснийг Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хүлээн авсан болно.