Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ӨВСНИЙ ФОНДТОЙ БОЛЛОО

2022-09-21

Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ИТХ-аас баталсан 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний дагуу Баян-Өндөр сум өнөө жил Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр буюу сумын өөрийн захиран зарцуулдаг төсвийн хөрөнгөөр Өвс, тэжээлийн агуулахтай боллоо. Шинэ Өвсний фонд нь уртаашаа 21 метр, өргөөшөө 9 метр, 3.2 метр өндөртэй бөгөөд 60 тонн өвс буюу хивэг тэжээлээр тооцоход 80 тонны агуулах юм. ТЕХНИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД Барилгын хийц: Цөмрөх, хагарах эрсдэлийг тооцож хийсэн арматурчилсан төмөр бетон шалтай, 4 метр тутамд цутгамал баганатай, бага оврын ачааны тээврийн хэрэгсэл /фортер, бонго, фронтер зэрэг/ өвс ачаад орж гарах хоёр хаалгатай, блокон хийцийн барилга. Аянга цахилгаанаас хамгаалах газардуулгатай. Камерын хяналт: Аюулгүй байдлыг хангах үүднээс гадна талдаа 2, дотор талдаа 2 хяналтын камер суурилуулагдсан. Камерын өгөгдлийг 1.5 километрт радио линкээр цацаж, Засаг даргын Тамгын газарт байрлах хард дискэнд хуулбарлан 60 өдрийн турш хадгалах хүчин чадалтай. Цахилгаан хангамж: Өвс, тэжээлийн агуулах төдийгүй түүний зэргэлдээ цогцолбор байдлаар баригдаж буй Хүнсний ногооны зоорь болон Махны зоорийг цахилгаанаар хангах зорилгоор Өнгөт хорооллоос 720 метр урттай цахилгаан шугам сүлжээ татаж шийдвэрлэсэн. Сумын Засаг дарга аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу сумын аюулгүй нөөцийн тэжээл 40 тонноор тооцогддог. Одоогоор сумын аюулгүй нөөцөд 3,500 боодол ногоон тэжээл, 5 тонн багсармал тэжээл бий. Өнөө жил Улсын онцгой комиссоос өгсөн даалгаврын дагуу Баян-Өндөр сумын малчид, иргэд 1,880 тонн өвс, 600 тонн гар тэжээл, 1,200 тонн хужир шүү бэлдэн авч, аюулгүйн нөөцөө бүрдүүлэх буюу нэг айл хамгийн багадаа 100 боодол өвс нөөцлөх тооцоотой. Энэ хүрээнд өнөө жилийн хувьд сумын аюулгүйн нөөцөд 80 тонн өвс, 40 тонн тэжээл төвлөрүүлэх даалгавартай байна. Баян-Өндөр сумын Өвс, тэжээлийн агуулахыг 86.8 сая төгрөгийн төсөвт өртгөөр “Девософт” ХХК барьж байгуулсныг 2022 оны 6 дугаар сард Ажил хүлээлцэх актаар хүлээн авсан болно. Нэмэлт мэдээлэл: Өнөө жил Бөмбийн атаршсан талбайд Д.Нямхүү, Б.Нармандах, Б.Мөнхбат нарын 3 иргэн 90 га талбайд тариалан эрхэлж, 14 000 орчим боодол ногоон тэжээл хураан аваад байна. Энэ нь малчид, иргэдийн бэлдэх өвсний нөөцийн 25 орчим хувийг сумандаа тарьсан ногоон тэжээлээр хангах боломжийг бүрдүүлжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%