ЦЭЦЭРЛЭГИЙН ДЭЭВРИЙН ЗАСВАРЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 712 м.кв дээврийн төмрийг сольж, цэцэрлэгийн өөрийн хөрөнгөөр унь мод, таазны дай, шувуу нурууны хугархайг засаж янзлуулав. Уг ажлыг аймгийн төсвийн 15.0 сая төгрөгийн санхүүжилтээр 2022 оны 8 дугаар сард “Хүүшийн гэгээ” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд тус цэцэрлэгийн барилга 2003 онд баригдсан цагаасаа хойш засвар ороогүйн улмаас зүүн хойд талаараа дусаал гоожиж, дотоод засал чимэглэл, тохижилтод эрсдэл учраад байсан юм. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын цэцэрлэг нь 125 хүүхэд, 15 бүлэг, 18 багш, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж буй бөгөөд 2022 оны 10 дугаар сард “Аймгийн тэргүүний цэцэрлэг”-ээр шалгарсан. Баян-Өндөр сумын цэцэрлэг нь гадаад, дотоод тохижилт, засал чимэглэл, хичээлийн хэрэглэгдэхүүн, багш, ажилтнуудын ур чадвар, бүтээлч үйл ажиллагаагаараа аймаг төдийгүй улсын хэмжээнд үлгэр жишээ болохуйц шилдэг цэцэрлэг гэдгийг дурдах нь зүйтэй.