Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ
2022-10-01
Аймгийн төсвийн 25.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Соёлын төвийн засварын ажил хийгдэж дууслаа. Засварын ажлаар Соёлын төвийн тайз, хуучин Кино механикийн өрөөг засварласан болно. Соёлын төвийн тайз цөмөрсөн, дай хоорондын зай их байснаас хөдөлгөөн ихтэй байсныг дайг ойртуулан банзыг шахаж, хугарсан банзнуудыг шинэчлэв. Мөн Соёлын төв баригдсан цагаас хойш Кино механикийн өрөөг анх удаа засварт оруулж байна. Энэхүү танхимыг “Орон нутаг судлах музей” болгон тохижуулах юм. Соёлын төвийн засварын ажлыг 2022 оны 9 дүгээр сарын 01-нээс 30-ны өдрүүдэд “Хүүшийн гэгээ” ХХК гүйцэтгэсэн бөгөөд Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ариунболд ахлагчтай ажил хүлээлцэх комисс гүйцэтгэсэн засварын ажилтай биечлэн танилцаж, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр холбогдох дүрэм журмын дагуу албан ёсоор хүлээн авсан болно.