Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ
2022-09-15
Сумын төвийн 90 гаруй жилийн хур хогтой байсан хогийн цэгийг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр цэвэрлэж дууслаа. Шинэ хогийн цэгийг 4 метрийн гүнтэй, 800 метр урт шуудуу нүх ухан 2 метр шороон далан дээр 1.5 метр хашаагаар хашаажуулж, хяналтын камер суурилуулсан болно. Цаашид нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулан ажиллана. Иргэд, айл өрх, аж ахуйн нэгжүүд Та бүхнийг хогоо ил задгай хаяхгүй байх, зориулалтын нүхэнд хогоо хаяж хэвшихийг хичээнгүйлэн хүсэж байна. Иргэн Таны хичээл зүтгэл, зөв хэвшлээс бүх зүйл шалтгаална.