СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 10-Р ХУРАЛДААН БОЛНО.
- СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 10-Р ХУРАЛДААН БОЛНО. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаан 2022 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагт сумын Соёлын төвд хуралдана. Хуралдаан иргэд олон нийтэд нээлттэй болох тул иргэд та бүхэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцаж, хуралдаанд оролцохыг урьж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 1. “Төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран залуучууд, ахмадын зөвлөл, эмэгтэйчүүдийн зөвлөлүүдийн үйл ажиллагааг дэмжиж, соён гэгээрүүлэх сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах, сайн дурын ажил, санал санаачлагыг дэмжих 2. “Татварын орлогын бүрдүүлэлтийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай” 3. “Улсын төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж буй ажлын явц үр дүнгийн тухай” 4. "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төслийн зээлийн эргэн төлөлт тухай. 5. Малжуулах төслийн хэрэгжилт, эргэн төлөлтийн талаар. 6. Суманд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаар. 7. Амьжиргааг дэмжих зөвлөлийн тайлан, нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар. 8. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудын хэрэгжилт, орлогын төлөвлөгөөний биелэлтийн явцын тухай. 9. Хууль тогтоомж, аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрийн биелэлтийн тухай. 10. Бусад асуудал
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 4065