Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ БАРИЛДААН БОЛЛОО.

2023-03-19

Монгол улсын гавьяат дасгалжуулагч, монгол улсын арслан Б.Ганбаатарын нэрэмжит 2023 оны сумын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан 2023.03.17-18 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Нээлтийн барилдаанд 32 бөх барилдаж Аймгийн арслан Т.Довчинсэмбээ түрүүлж сумын заан Ц.Дамдинбазар үзүүрлэж, шөвгийн дөрөвт сумын заан Б.Мөнхбат, сумын начин Б. Даваахүү нар шалгарлаа. Сумын аварга шалгаруулах тойргийн барилдаанд 1-р байр а.а Т.Довчинсэмбээ 2-р байр с.з Ц.Дамдинбазар 3-р байр с.з Х.Батням 4-р байр с.н Б.Даваахүү 5-р байр с.з Ч.Зинамэдэр 6-р байр с.з С.Батжаргал 7-р байр с.н Л.Эрхэмбаяр 8-р байр с.н Ц.Амгаланбаатар нар шалгарлаа. Тэмцээнийг Бумбат пүүлэг хоршооны захирал Д.Зинамидэр, 5-р багийн малчин Д.Отгонболд, Г.Гантулга нар тус бүр 500.0 төгрөгөөр ивээн тэтгэлээ. Ивээн тэтгэсэн болон оролцсон бөхчүүддээ талархал илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%