Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

УЛААН ШАНДНЫ АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН АСУУДЛЫГ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХЭЛЭЛЦЛЭЭ

2023-03-23

Баян-Өндөр сум, Байгаль орчны төлөөх хуульчдын холбооны нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, анхан шатны шүүхээр ахин хэлэлцүүлэхээр боллоо. Давж заалдах шатны шүүхээс Анхан шатны шүүх дээр нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, үнэлсэн, маргалдаж байгаа асуудлаар дүгнэлт гаргаагүй гэсэн үндэслэлээр Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм. Шүүх хуралд танхимаар нэхэмжлэгч талыг төлөөлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Чулуунпүрэв, Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч Л.Батмөнх, Байгаль орчны төлөөх хуульчдын холбооны тэргүүн Ш.Жаргалсайхан, өмгөөлөгч Ц.Туяацэцэг, цахимаар Баян-Өндөр сумын Засаг дарга С.Чулууншагай, ажиглагчаар Батхаан багийн харьяат Н.Жадамба нар оролцлоо. Хэрэг маргаан анхан шатны шүүх дээр үргэлжлэхээр болсон тул нутаг орныхоо төлөө санаа тавьж явдаг Та бүхнээс энэ маргаан дээр бүх талаар тусалж дэмжих, хамтран ажиллахыг хүсэж байна. Шүүхийн маргаанд мэдлэг туршлагаа дайчлан хамтран ажиллаж байгаа БОТХХ-ны тэргүүн Ш.Жаргалсайхан, хуульч, өмгөөлөгч Ц.Туяацэцэг, хэрэгт чухал нотлох баримтын үндэслэл гарган бүрдүүлэхэд зүтгэл гарган хамтран ажилласан Бүрд сумын ИТХ-ын дарга М.Дэжид, Засаг дарга М.Мөнхбаяр нарт талархал илэрхийлье. Chuluunshagai Sodnom С. Чулуунпүрэв Төр овогт Аюурзаны Отгонбаатар Sandagdawaa Bayanjargal, Дэжид Мөнхөө, Manaljav Munkhbayar, Л. Батмөнх, Б. Батжаргал, Нанзад Гаа Жадамба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%