МАЛЧДАД ӨВС ТЭЖЭЭЛИЙГ ЗЭЭЛЭЭР ОЛГОНО.
Сумын онцгой комиссын 2023.03.29-ний өдрийн шийдвэрээр малчин, мал бүхий өрхүүдэд сумын аюулгүй нөөцөд байгаа малын өвс тэжээлийг 2023.03.30-2023.04.21-ний өдрийг хүртэл зээлээр олгохоор шийдвэрлэлээ. Өвс, ногоон тэжээл-15000₮, Рапс-7000₮, Багсармал тэжээл-10000₮, Няцалсан будаа-20000₮, Овъёос, тэжээлийн будаа-30000₮-р тооцож нийт 500.0( таван зуун мянга) хүртэл төгрөгний өвс тэжээл зээл олгоно. 2021 оны малын тоо толгойн албан татвараа төлсөн, 2021 оны эрсдэлээс хамгаалах сангаас авсан өвс, тэжээлийн өргүй малчин, мал бүхий өрхүүд тухайн зээлийг малчны тамга, иргэний үнэмлэхтэйгээ ирж гэрээ байгуулан авч болно. Зээлээр авсан өвс, тэжээлийн үнийг 2023.05.20-ны өдрийн дотор төлж болно. Хэрэв зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд одоо зарагдаж байгаа үндсэн үнээр нь буюу гэрээнд заасан үнээр төлөгдөхийг анхаарна уу. СУМЫН ОНЦГОЙ КОМИСС