Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XII ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2023-03-31

  1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаан 2023 оны 03 сарын 30-ны өдрийн 10 цагт ЗДТГ-ын иргэний танхимд 61.9% ийн ирцтэй хуралдлаа. 1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зөвлөлийг шинэчлэн байгууллаа. 2. Сумын иргэний хяналтын багийн бүрэлдхүүнийг шинэчлэн байгууллаа. 3. Шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2023 оны төлөвлөгөө баталлаа. 4. “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилтот жилийн ажлын төлөвлөгөөг баталлаа. 5. Сумын Түүхт 100-н жилийн ойг угтсан “Тохижилтын жил”-ийн ажлын төлөвлөгөө баталлаа. 6. Хууль зүй дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран зарласан ”Бичил төсөл”-ийн “Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх, таслах зогсоох нөлөөллийн ажлыг сайжруулах нь” төслөөр хийгдсэн ажлууд, ажлын гүйцэтгэл, үр дүнгийн тайланг сонсож танилцлаа. 7. Аймгийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох салбар, чиглэлийг тогтоож баталлаа. 8. Хоршоо хөгжүүлэх сангаас олгосон зээлийн хүүгийн тухайн жилийн орлогыг журамд заасны дагуу зарцуулах саналыг баталлаа. 9. Өвөрхангай аймгийн засаг даргын 1/112 тоот албан бичгийн хариуг хүргүүлэх / Ашигт малтмал газрын тосны газраас ирсэн албан бичигт/ төлөөлөгчдийн 100%ийн саналаар дэмжихгүй байгааагаа мэдэгдэж аймгийн засаг дарга, зохих шатны байгуулагад тогтоол шийдвэрийг хүргүүлэхээр тогтлоо. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%