Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ
2023-04-04
2015 онд Баян-Өндөр, Есөнзүйл сумын нутагт олгогдсон Жаран нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчныг хамгаалах менежментийн 2020, 2021, 2022 оны төлөвлөгөөг батлахыг Баян-Өндөр, Есөнзүйл сумдын Засаг дарга нарт даалгах нэхэмжлэлтэй хурал Архангай аймгийн захиргааны хэргийн шүүхэд 2023.04.03-ны даваа гарагт боллоо. 5 цаг 10 минут үргэлжилсэн шүүх хуралд сумын Засаг дарга С.Чулууншагай, Есөнзүйл сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунчимэгтэй хамтран хариуцагч талыг төлөөлж оролцлоо. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Одоо давж заалдах шатны шүүх дээр ялчихвал нэг ч гэсэн лиценз цуцлагдах нөхцөл бүрдэж байна.