Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ
2023-03-30
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2022.12.08-ны өдрийн ээлжит хуралдаанаар 2023 оныг сумын төвийн тохижилтын жил болгон зарласан. Үүний хүрээнд: 1. Иргэдийн өмчлөл, эзэмшилд байгаа хашаа, гудамж, хороолол, худалдаа, үйлчилгээний газруудын гадна талбайн нэгдсэн стандартыг батласан. 2. Мөн тохижилтын холбогдох журмыг баталж болзолт уралдааныг зарлаад байна. Иймд иргэн таны санаачилгатай үйлдэл нь сум орон нутгийн өнгө үзэмжинд үнэтэй нэмэр оруулна гэдгээ ухамсарлан идэвхитэй оролцоно уу.