ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА.
Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2023 оны Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилтот жилийн хүрээнд Герман монголын хамтын ажиллагааны тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгааны хөгжлийн төв, Аймгийн хүнс хөдөө аж ахуйн газар, Баян-Өндөр сумын ЗДТГ хамтран тариалан эрхлэгчдийн сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнд ХХААХҮ-ын сайдын зөвлөх Б.Батбаатар, Аймгийн ХХААГазрын дарга С. Цэдэнбалжир, Герман Монголын тогтвортой ХАА төслийн зөвлөх Доктор Б.Эрдэнэболор, ХХААХҮЯ-ны СХТ-ийн ахлах мэргэжилтэн С.Нандинцэцэг, Архангай, Булган, Дорнод, Нийслэлийн ХХААГ-ын агрономчид оролцож малчид тариаланчдад үнэтэй зөвлөгөө өгч, хөдөө аж ахуй, газар тариалангын чиглэлээр хэрэгжих боломжтой төсөл хөтөлбөрүүд тарих технологийг танилцуулж байна.