Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ
2023-05-07
Өвөрхангай аймгийн хэмжээнд малчдыг өвөлжөөнийхөө дэргэд 1000 метр квадрат талбайд малын тэжээлийн ургамал тариалах газрын асуудлыг шийдэж өгсөн. Иймд малчдаас өвөлжөөндөө болон өвөлжөөний орчимд малын тэжээл тариалах үрийн захиалга авч байна. Захиалгаа сумын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдэд, багийн Засаг даргадаа өгнө үү. Өнгөрсөн жилд манай сумаас хэд хэдэн малчид энэхүү арга туршилгыг нэвтрүүлсэн бөгөөд эдгээрийн нэг жишээ нь 1 дүгээр багийн малчин Р.Төмөрпүрэв, Т.Энхбаяр, нарын гэр бүл юм. Эдгээр малчид өвөлжөөндөө малын тэжээл тарьж арвин их ургац хураан авч байсан.