Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ
2023-06-06
Батхаан багт элсний нүүдлээс сэргийлэх, ойн зурвас үүсгэх зорилгоор сумын ЗДТГ-ын Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас санхүүжүүлж 8556000 ( найман сая таван зуун тавин зургаан мянган) төгрөгний мод тарих хашааг барилаа. Багийн төвд 1980 оны 8в ангийн төгсөлтийн хамт олны үүсгэл, санаачилгаар хуучин эмнэлэгийн туурин дээр мод тарьсан байсан бөгөөд өнгөрсөн оны 6 дугаар сард болсон БИНХ-ын үеэр тухайн төгсөгчдийн төлөөлөлөөс томруулж хашаажуулах санал гарсан нь ийнхүү ажил болж хэрэгжлээ. Мөн багийн төвд мод тарих ажлыг өвөрхангай аймгийн Засаг дарга Ишдорж Адьяадолжин дэмжиж усалгааны худгийн цооногийн асуудлыг шийдэхээр болсон бөгөөд энэхүү ажлыг гардан зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа 1980 оны 8в ангийн хамт олонд талархал илэрхийлье.