ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛНА
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 100 жилийн ойг угтаж, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнтэй хамтран ''ТҮШЭЭТ ХАН АЙМГИЙН ДАЛАЙ ГҮНГИЙН ХОШУУ: ТҮҮХ, СОЁЛ, БАЙГАЛЬ'' сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр сумандаа зохион байгуулахаар зарлалаа. Эрдэм шинжилгээний хурлаар Түшээт хан аймгийн Далай гүнгийн хошууны түүх, соёлын асуудалд түүхч, эрдэмтэн судлаачдын анхаарлыг хандуулах, холбогдох түүхэн эх сурвалж, архивын баримт, байгаль, соёлын өвийг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах, хийгдсэн судалгааг олон нийтийн хүртээл болгох, судалгааны ажлыг дэмжин хамтын ажиллагааг хөгжүүлэх, судалгааны нэгэн чухал чиглэл болох орон нутаг судлалыг эрдэм шинжилгээний ажлын түвшинд хөгжүүлэхэд түлхэц өгөхийг зорьж байна.