Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ТҮШЭЭТ ХАН АЙМГИЙН ДАЛАЙ ГҮНГИЙН ХОШУУ: ТҮҮХ, СОЁЛ, БАЙГАЛЬ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ХӨТӨЛБӨР

2023-10-11

Түшээт хан аймгийн Далай гүнгийн хошуу: Түүх, соёл, байгаль” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр сумын Соёлын төвд болно. Эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөрийг хүлээн авна уу. Эрхэм нутгийн зон олон Та бүхнийг Эрдэм шинжилгээний хуралд морилон саатаж, нутаг хошуу, үндэс угсааныхаа үүх түүх, өв соёлыг эрдэмтэн судлаачдын илтгэснээр болгоон сонордож, түүхэн эх сурвалж, архивын баримт, эд өлгийн зүйлс, Баян-Өндөр сумаас төрөн гарсан эрдэмтэн судлаач, зохиолч, яруу найрагчдын ном бүтээлээс бүрдсэн үзэсгэлэнг таалан сонирхохыг урьж байна. “Түшээт хан аймгийн Далай гүнгийн хошуу: Түүх, соёл, байгаль” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Нутгийн зөвлөл Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монгол Улсын Үндэсний номын сан, Архивын Ерөнхий Газартай хамтран зохион байгуулна. Тус хуралд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Геологийн хүрээлэн, Архивын Ерөнхий Газар, Монгол Улсын Үндэсний номын сан, “Чингис хаан” Үндэсний музей, Чингис хааны өв соёлын хүрээлэн, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архив, Батлан хамгаалахын Төв архив, Монгол Улсын Их Сургууль, Өвөрхангай аймгийн Соёл, урлагийн газар, Төрийн архив, Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн зэрэг 20 орчим байгууллагын 37 эрдэмтэн, судлаач илтгэл хэлэлцүүлж оролцоно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%