Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ТА ТАТГАЛЗ АЯН

2023-10-18

Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан "Намайг алгас" нөлөөллийн аяны үргэлжлэл "Та татгалз"нөлөөллийн арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүй, Дотоод Хэргийн Яамтай хамтран энэ оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 30 хоногийн хугацаатай зохион байгуулж эхэлсэн. Тус аяны хүрээнд Баян-Өндөр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2023 оны 10 дугаар сарын 18-ний өдөр Хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хорт зуршил, архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ЕБС-ийн 10-12-р ахлах ангийн 110 гаруй сурагчдад “Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ, эрүүл мэндэд учруулах хор нөлөө, буруу ойлголт” сэдвээр сургалт зохион байгууллаа. БАЯН-ӨНДӨР_ГХУСАЗСЗ #ТА_ТАТГАЛЗ❗️❗️❗️

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%