Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 15 ДУГААР ХУРАЛДААНЫ МЭДЭЭ

2023-12-16

  1. Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 15 дугаар хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 85.7% ирцтэйгээр Иргэний танхимд хуралдаж, хэлэлцэн баталсан асуудлуудаас онцлох мэдээллүүдийг танилцуулж байна. 1. Сумын 100-н жилийн ой 2024 онд болохтой холбоогдуулан Малын тоо толгойн албан татварыг 2024 онд 0 төгрөгөөр тогтоов. 2. Сумын бэлгэдэл логог шинэчлэн баталлаа. 3. Баян-Өндөр сумын түүхт 100 жилийн ойг угтан 2024 оныг “Сумын тохижилт, үйлчилгээний жилийг 07 сарын 01 хүртэл үргэлжлүүлэхээр тогтов. 4. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, үр дүнг 89.6%-аар дүгнэв. 5. Нийтийн сонсголын товыг 2023.12.25-ны даваа гарагт 2022 оны Орон нутгийн давсан орлогоор хийхээр болов. 6. Амьжиргаа дэмжих зөвлөлийг шинэчлэн баталлаа. 7. 2024 онд ОНХС-ийн хөрөнгө, Малын тоо толгойн албан татвараар хийх зарим онцлох ажил: ✔️Наадмын талбайг засварлах ✔️Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийлгэх ✔️Нийтийн эзэмшлийн гудамж талбайн цамхагт гэрэл нэмэгдүүлэх ✔️Сумын төвийн тохижилт үйлчилгээний зардал,Нийтийн эзэмшлийн гудамж талбайн засвар, сумын төвийн эвдэрсэн замын засвар ✔️Сумын хэмжээнд соёлын үйл ажиллагаанд ашиглах зөөврийн тайз, хөгжим тоног төхөөрөмж худалдан авах ✔️Дотуур байранд хатуу, зөөлөн эдлэл авах ✔️Сумын төвийн Хүндэтгэлийн талбайн тохижилт, Хүндэтгэлийн өргөөтэй болох. ✔️Хаягжуулалт тэмдэг тэмдэглэгээ ✔️Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төвд Ухаалаг дэлгэцтэй болох ✔️Цаг уурын бэлчээрийн ургамал ажиглалтын хашааг шинэчлэх, бэлчээрийн менежмент сайжруулах ✔️Гүн өрмийн 10 худаг гаргах ✔️Хөвийн худаг засвар ✔️Дук машин ✔️Мал эмнэлгийн үйлчилгээ зэрэг ажлыг санхүүжүүлэхээр 2024 оны төсвийн төсөлд тусгалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%