БАЯН-ӨНДӨР СУМЫН СУРГУУЛЬ ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭ 12.1 ХУВИАР АХИУЛЖЭЭ
- Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуульд сургуулийн менежментийн зөвлөн туслах баг удирдамжийн дагуу ажиллаж сургуулийн удирдлагын баг, менежер, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөлтэй ярилцаж, бага, дунд, ахлах ангийн хичээлд ажиглалт хийж, хэлэлцүүлэг зохион байгууллаа. ✅Сургуулийн 2023 оны үйл ажиллагааны тайлан, 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, сургалт үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө, менежментийн зураглал хоорондын уялдаа холбоог тодорхойлон, зөвлөн тусалж ажиллаж байна. ✅Тус сургууль нь 2022 оны байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний үзүүлэлтийг 2023 онд 12.1 хувиар ахиулж индексийн V түвшингээс III түвшинд үнэлэгдсэн амжилтаар 100 жилийн ойгоо угтаж байна. ✅ Мөн хичээлийн шинэ байрны барилгын ажлын зардал 2024 оны төсөвт тусгагдсан байна. ✅Цаашид сургуулийн онцлог, давуу талд тулгуурлан сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын орчныг сайжруулах, удирдлагын манлайллыг идэвхжүүлэхэд анхаарч ажиллаж байна.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 4065