Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ
2024-02-17
Сайн байцгаана уу, уугуул нутгийн зон олон та бүхэндээ модон луу жилийн сар шинийн мэнд дэвшүүлж элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй eрөөлийг өргөн дэвшүүльe. Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод оршин суугаа Баян-Өндөрчүүдийн нутгийн золголт сайхан боллоо. Золголтонд хүрэлцэн ирсэн ахмад буурлууд, залуучууд, иргэд та бүхэндээ аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс талархсанаа илэрхийльe. Бид нутаг амьтай, тиймээс төрсөн нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд цаг тутам санаа тавьсаар байх болно. Та бүхнийхээ Сум, сургуулийнхаа түүхт 100 жилийн ойгоор хийж хэрэгжүүлэх их ажилд нь амжилт хүсьe.