#ЗАР: ОЙН НОМД МАТЕРИАЛ АВЧ БАЙНА
Баян-Өндөр сум, сургууль байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан ном бүтээх ажлын хэсэг нь ойн хүрээнд дараах 2 төрлийн номыг бүтээн хэвлүүлэхээр ажиллаж байна. Үүнд: 1. “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум: 100 жил” хэмээх нэртэй сумын албан түүхийн ном байна. Тус номд сумын түүхэн тойм, газар нутаг, өв соёл, хүн ам, аж байдал, алдартан гавьяатнууд, аж ахуйн нэгж байгууллага, холбоод, өнөөгийн байдал, нутгийн тухай таталбарууд гэсэн агуулгыг багтаана. 2. Хоёр дахь ном нь “Баян-Өндөрийнхөн” гэсэн нэртэй /нэрийг эцэслээгүй/ сумын уугуул, суугуул, эсхүл тус сумтай ажил, амьдралаараа холбогдсон хүмүүсийн намтар, дурсамж, тэмдэглэлийг багтаасан ном байх болно. Хоёрдугаар номд Та өөрийнхөө, аав ээж, өвөө эмээ, ураг удмынхаа талаарх намтар, дурсамж зэргийг мөнхжүүлэх боломж нээлттэй юм. Ингэхдээ ном бүтээх зардлыг иргэд өөрсдөө хариуцах ба тодорхой хэмжээний хураамж төлөх болохыг анхаарна уу! Номд оруулахаар ирүүлэх бичвэрийн шаардлага: - А4 хэмжээтэй 1-5 нүүрт багтаана. - 1-2 чанартай зураг ирүүлнэ. - Бичвэр болон зургийг 2024 оны 6 сарын 10-ны өдөр хүртэл хүлээн авна. Номд оруулах материалыг nyamdorj.s0516@gmail.com хаягаар илгээх, асууж тодруулах зүйл байвал 88804920, 99798948 дугаарын утсаар болон https://www.facebook.com/DUMUG?mibextid=ZbWKwL Санжаагийн Нямдорж гэсэн фэйсбүүк хаягаар холбогдоно уу! НОМ БҮТЭЭХ АЖЛЫН ХЭСЭГ