МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Баян-Өндөр сумын малчдын зөвлөгөөн-2024 Монгол улсын арслан, гавьяат дасгалжуулагч Б.Ганбаатарын нэрэмжит спорт зааланд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг арга хэмжээний хүрээнд 1. Малчдын Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөдөлгөөний нээлт, мэдээлэл 2. Мал аж ахуйн талаар төрөөс баримталж байгаа бодлого 3. Өвөлжөө хаваржаандаа малын ногоон тэжээл, Төмс хүнсний ногоо тариалах 4. Сумын түүхт 100-н жилийн ойн арга хэмжээний талаар 5. Малын эрүүл мэндийн талаар баримтлах бодлого 6. Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэл, гадаад паспортын бүртгэлүүд ирж ажиллаа. Зөвлөгөөн уулзалтанд цаг заваа гарган хүрэлцэн ирсэн 300 гаруй малчиддаа талархал илэрхийлээд мал сүрэг нь түм бум хүрч, малчин түмэн маань аз жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Зохион байгуулагч: ИТХ, ЗДТГ, ЕБС, СӨБ, СОЁЛЫН ТӨВ, ЭМТ, ЦАГ УУРЫН ӨРТӨӨ