Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ
2024-10-17
Аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийг сонгох сонгууль амжилттай зохион байгуулагдлаа. 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахад сэтгэл, зүтгэл гарган ажилласан нийт төрийн албан хаагчид, идэвхитэй ирж саналаа өгсөн сонгогч танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэрийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүллээ.
БАЯН-ӨНДӨР СУМЫН СОНГУУЛИЙН ХОРОО