Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ
2024-10-25
Анхдугаар хуралдааныг МУЗЗНДНТУТХ-ийн 46.5-д заасны дагуу хуралдаанд хүрэлцэн ирсэн хамгийн ахмад төлөөлөгч болох 4-р тойргоос сонгогдсон Төлөөлөгч Ч. Пүрэвсүрэн даргалж хуралдааныг эхлүүлэв. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр сонгогдсон 21 Төлөөлөгчдөд үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулж, бүрэн эрхийг нь баталгаажууллаа. Сумын иргэдийн Төлөөлөгчийн хурлын даргад нэр дэвшигчийг нууц санал хураалтаар санал хураахад Төлөөлөгч Сандагдаваагийн Баянжаргалыг 95%-ийн саналаар Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгон баталлаа. Сумын Засаг даргад Төлөөлөгч Содномын Чулууншагайг нэр дэвшүүлэн Төлөөлөгчдийн 95%-ийн саналаар дэмжиж дээд шатны Засаг даргад уламжлахаар шийдвэрлэв Та бүхэнд сум орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө бие, сэтгэлээ зориулан ажиллах өндөр хариуцлагатай үйлсэд нь амжилт хүсье.
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА