БӨМБИЙ 1 ДҮГЭЭР БАГ, БАТХААН 2 ДУГААР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО
2024.06.02-ны өдөр Бөмбий багийн төвд 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал, Цахиуртын Хөндийд 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал боллоо. Багийн иргэдийн Нийтийн хурлаар 2023, 2024 онд Орон нутгийн хөгжлийн сан, Малын тоо толгойн албан татвараар хийгдсэн ажлууд, хийгдэх ажлууд, 2025 Орон нутгийн хөгжлийн сан, Малын тоо толгойн албан татвараар хийгдэх төсөл, арга хэмжээг эрэмбэлэх тухай, Баян-Өндөр сум сургууль байгуулагдсаны 100-н жилийн ойн баяр наадмын хандивын талаар болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хүрэлцэн ирж хуралдаа идэвх санаачилгатай оролцсон нийт иргэддээ талархал илэрхийлье. Бөмбий, Батхаан баг руу бороо ногоо тэгш, газрын гарц сайн, зуншлага сайхан болж байна.