Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2024-11-26

Анхдугаар Үндсэн хууль Батлагдсан 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Монгол Улсын арслан, Монгол улсын Гавьяат дасгалжуулагч Бандийн Ганбаатарын нэрэмжит СУМЫН АВАРГА шалгаруулах Үндэсний бөхийн барилдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Нийт 24 бөх 2 хэсэгт хуваагдан тойргоор барилдсанаас 1. Сумын заан Цэрэндүгийн Дамдинбазар 14 даваагаар түрүүлж, 2. Сумын начин Төмөрбаатарын Сэмжид 14 даваагаар 2 дугаар байр. 3. Сумын начин Батхүүгийн Даваахүү 13 даваагаар 3 дугаар байр. 4. Сумын заан Сайнбилэгийн Батжаргал 11 даваатай 4 дугаар байр. 5. Залуу бөх Ядамсүрэнгийн Жавхлантөгс 10 даваатай 5 дугаар байр. 6. Сумын начин Эрдэмдалайн Адьяахүү 10 даваагаар 6 дугаар байр. 7. Залуу бөх Н.Сундуйбазар 9 даваатай 7 дугаар байр. 8. Сумын заан Хишигтийн Батням 9 даваатай 8 дугаар байранд шалгарлаа. Сумын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд ПүүлэгХХК-ийн захирал, сумын заан Дамдинпүрэвийн Зинамидэр 300 мянган төгрөг. 5 дугаар багийн иргэн, сумын заан Чимэддагвын Алтантүлхүүр 500 мянган төгрөг. Бумбат Үндэсний Бөхийн холбооны Тэргүүн Ичинхорлоогийн Наранцогт Медаль, Өргөмжлөл 5 дугаар багийн Засаг дарга Энхбатын Жанлав 150 мянган төгрөг. ЕБС-ийн багш Мягмарын Баасанхүү 50 мянган төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%