Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХҮҮХДИЙН 10-Р ЧУУЛГАН БОЛЛОО

2024-12-16

Баян Өндөр сумын Хүүхдийн 10-р чуулган амжилттай зохион байгуулагдлаа. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг уг чуулганд 5-12 р ангийн төлөөлөл хүүхдийн зөвлөлийн сурагчид нийт 83 сурагч нэгэн өдөр чууллаа. Хүүхэд хамгааллын чиглэлээр 5 бүлэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж хэлэлцүүлгээс гарсан санал хүсэлтийг сумын хүүхдийн зөвлөлийн тэргүүн, засаг дарга С.Чулууншагайд уламжилж хүүхдийн элчийг сонголоо. Сумын хүүхдийн элчээр энэ удаа Аймгийн ИТХын төлөөлөгч Батсүхын Батмөнх, Энэ нутгийн унаган хүү 2007оны төгсөгч Аюурзанын Отгонбаатар нарын 2 эрхэмийг санал нэгтэйгээр сонголоо. Оролцсон бүх хүүхдүүдэд ЗДТГ-нийт 1.245.000 үнэ бүхий бугуйн цагийг гарын бэлэг болгон өглөө. Байгууллага бүр шилдэг сурагчдыг шагнаж урамшууллаа. Хүүхдийн чуулганыг дэмжиж оролцсон албан байгууллагууд хамтарсан багийнхандаа талархал илэрхийлье.Хүүхдийн төлөө гэсэн үйлс бүхэн дэлгэрч хүүхэд бүхэн хайрлагдаж хамгаалагдаж байх болтугай.

Сумын хүүхэд хамгааллын хамтарсан баг

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5563
4113 / 74%
908 / 16%
263 / 5%
279 / 5%