ЭМТ-ИЙН ШИНЭ БАРИЛГЫГ ХҮЛЭЭН АВЛАА.
Азийн хөгжлийн банкны 5.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2023 оны 10 дугаар сард баригдаж эхлэсэн 10 ортой ЭМТ-ийн шинэ барилгыг улсын комисс 2024.12.27-ны өдөр хүлээн авлаа. ЭМТ-ийн орчин үеийн стандарт шаардлагыг хангасан анхны Эрүүл мэндийн төв манай суманд баригдаж дууслаа. Тухайн барилга нь хэвтэн эмчлүүлэгчийн тасаг, халдвартын тасаг, шүдний тасаг, уламжлалтын тасаг, төрөхийн өмнөх болон төрөх эмэгтэйчүүдийн тасаг, эмч ажилчдын амрах өрөө, албан тасалгаа, цахилгаан шат, гал тогоотой ариун цэвэрийн бие даасан байгууламж, тог тасарсан үед автоматаар ажиллах цахилгаан үүсгүүр, агааржуулалт, камерын систем бүхий орчин үеийн бүхий л зүйлсийг багтаасан барилга юм. Тухайн ЭМТ-ийн тавилга хэрэгслийг угсарч дуусаад 700 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг 2 дугаар сардаа багтаан суурилуулсны дараа ашиглаж эхлэх юм.



























