Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ
2025-04-30
2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагт Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд “Баян-Өндөр сумын 2020–2024 оны Эрсдэлээс хамгаалах сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын тайлан, төсвийн гүйцэтгэл” сэдвийн хүрээнд нийтийн сонсгол амжилттай зохион байгуулагдлаа. Сонсголд бүртгүүлсэн иргэд оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэн, холбогдох асуудлаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн нь шинэ шийдэл, санаачилга боловсруулахад чухал хувь нэмэр орууллаа. Нийтийн оролцоо, ил тод байдлыг хангах энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон иргэддээ талархал илэрхийлье.
Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын Алба