Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ
2025-05-01
Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас хүний папиллома вирусын (HPV) халдвар, түүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө болон урьдчилан сэргийлэх арга замын талаар мэдлэг, ойлголт өгөх зорилгоор сургалт зохион байгууллаа. Сургалтаар хүний папиллома вирусын шалтгаан, халдварлах зам, урьдчилан сэргийлэх арга замууд, ялангуяа вакцинжуулалтын ач холбогдлын талаар мэргэжлийн мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Сургалтад Баян-өндөр сумын Засаг даргын Тамгын газар болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөл оролцсон бөгөөд мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд вирусын талаар дэлгэрэнгүй