Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ
2025-05-05
2025 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Бөмбий багт атаршсан газарт иргэдэд газар олгох асуудлаар сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хүсэлт гаргасан иргэдийн оролцуулан сумын тусгай хэрэгцээний газарт тариалангийн зориулалтаар газар олгох хурал зохион байгуулагдлаа. Хурлын үеэр багийн нутаг дэвсгэрт байрлах атаршсан газруудын байршил, хэмжээ, ашиглалтын боломж нөхцөл, хууль эрх зүйн үндэслэл зэрэг холбогдох мэдээллийг сумын Засаг дарга өглөө. Атаршсан талбайд тариалангийн зориулалтаар газар олгож гэрээ байгуулах эрх олгох асуудлыг иргэдэд ил тод зарчмаар буюу хүсэлт гаргасан этгээдүүд өөрийн биеэр хуралд оролцож өөрсдийн хэрэгжүүлэх ажил, бизнес төлөвлөгөө, цаашид нэмэгдүүлэх техник хэрэгслийн нөөц бололцоо зэргээ танилцуулж хүсэлтээ шийдвэрлүүллээ.