Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ
2025-05-07
2025 оны 5 дугаар сарын 4-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас эх орныхоо өмнө хүлээсэн эрхэм үүргээ биелүүлэхээр 18-22 насны залуус цэргийн жинхэнэ албанд мордлоо. Цэргийн албанд мордож буй залуусыг үдэх ёслолын ажиллагаа БНМАУ-ын Баатар Лувсанцэрэнгийн Аюушийн нэрэмжит Өвөрхангай аймгийн төв талбайд болж, нутгийн иргэд, ахмадууд, ар гэрийнхэн нь сэтгэл догдлон үдлээ. Ёслолын үеэр сумын Тамгын газрын дарга Д. Сонинбаяр Залуучууд минь эрдэмтэй боловсролтой, эрэлхэг дайчин байж, цэргийн албаа нэр төртэй хаагаад ирэхийг ерөөе” хэмээн урам хайрласан үгсээ дайв. Энэ жил 5-н залуу цэргийн албанд татагдаж байгаа бөгөөд тэд Зэвсэгт хүчний холбогдох ангиудад хуваарилагдан татагджээ. Ар гэрийнхэн нь сэтгэлийн бэлэг барьж, сургааль үгсээ захиж, нутгийн зон олон бахархал, итгэл дүүрэнгээр тэднийг үдсэн юм. Эх орныхоо тусгаар тогтнол, ард түмний амар амгаланг хамгаалахаар мордож буй залуусдаа амжилт хүсье.