Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“БУМБАТЫН ХУРД 2025” Өвөрхангай Аймгийн Зүүн Бүсийн бага гурван насны уралдааны мэдээ

2025-05-09

2025 оны тавдугаар сарын 9-ний өдөр Өвөрхангай аймгийн зүүн бүсийн “Бумбатын хурд” бага гурван насны уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Уралдаанд даага, шүдлэн, хязаалан насны морьд уралдаж, дараах уяачдын хурдан хүлгүүд түрүүлж, айрагдсан байна.

🐎 Хязаалан насны уралдаан

• Түрүү: Өвөрхангай аймгийн Бүрд сумын алдарт уяач М.Баярмөнхийн зээрд

• Аман хүзүү: Өвөрхангай аймгийн Баянгол сумын алдарт уяач Б.Дашнямын цавьдар

• Айргийн гурав: Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын алдарт уяач О.Наранбаярын сартай хээр

• Айргийн дөрөв: Төв аймгийн Батсүмбэр сумын Ц.Бекболдын саарал

• Айргийн тав: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын алдарт уяач М.Ихзоригийн хээр

🐎 Шүдлэн насны уралдаан

• Түрүү: Арвайхээр сумын уяач Н.Ууганбаярын хээр

• Аман хүзүү: Төв аймгийн Заамар сумын уяач Жааваагийн зээрд халзан

• Айргийн гурав: Төв аймгийн Заамар сумын уяач А.Шинэбаатарын хүрэн

• Айргийн дөрөв: Булган аймгийн Баяннуур сумын уяач Ч.Батсүхийн хул

• Айргийн тав: Төв аймгийн Бүрэн сумын уяач Д.Сэрсэндэмдийн хүрэн халзан

🐎 Дааган насны уралдаан

• Түрүү: Булган аймгийн Орхон сумын Г.Чинзоригийн хул халзан

Аман хүзүү: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын П.Батхишигийн ногоон халтар

• Айргийн гурав: Төв аймгийн Батсүмбэр сумын Б.Чинзоригийн хонгор халзан

• Айргийн дөрөв: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уяач Ц.Сэвжидийн сартай хээр

• Айргийн тав: Арвайхээр сумын Г.Батцэнгэлийн хүрэн халзан тус тус хурдаллаа.

“Бумбатын хурд 2025” уралдаан нутаг нутгийн уяач, хурдан хүлгүүдийг нэгэн зүгт чуулуулж, эв эеийг эрхэмлэсэн, эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэл шингэсэн сайхан уралдаан болж өндөрлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6129
4626 / 75%
935 / 15%
277 / 5%
291 / 5%