Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ
2025-05-23
2025 оны 5-р сарын 23-ны өдөр Баян-Өндөр суманд болсон Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын нээлттэй хаалганы өдөрлөг амжилттай зохион байгуулагдаж, иргэд төрийн үйлчилгээг газар дээр нь шуурхай авч, зөвлөгөө мэдээлэлтэй боллоо.
✅ Өдөрлөгийн хүрээнд:
• Газрын асуудлаар зөвлөгөө, бүртгэл
• Эд хөрөнгийн эрхийн бүртгэл
• Хуулийн этгээдийн бүртгэл
• Иргэний бүртгэл, гадаад паспортын захиалга зэрэг үйлчилгээ үзүүлэв.
Иргэдийн оролцоо өндөр, үйлчилгээ хүртээмжтэй байж, төрийн байгууллагуудын иргэдэд ойртсон, нээлттэй, ил тод үйл ажиллагааны жишээ боллоо. 👏