АРИУТГАЛЫН ДУК МАШИНЫГ 63.5 САЯ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАН АВЛАА
2025 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар ариутгал, халдваргүйтгэлийн зориулалттай ДУК автомашиныг хүлээн авлаа.
Энэхүү автомашин нь:
• Хятад улсад 2024 онд үйлдвэрлэгдсэн,
• 5 тонн даацтай, • Дизель хөдөлгүүртэй,
• 5 м³ багтаамжтай зэвэрдэггүй ган усны савтай,
• Шүршигч хошуу, өндөр даралтын насос, цахилгаан удирдлагатай систем зэрэг иж бүрэн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.
Тус автомашин нь мал, орчны халдваргүйтгэл хийх, нийтийн эзэмшлийн талбай услах зэрэг зориулалтаар ашиглагдах бөгөөд сумын эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд бодит хувь нэмэр оруулах юм. Машиныг бүх дагалдах хэрэгсэл, ашиглалтын заавар, техникийн бичиг баримтын хамт бүрэн бүртгэлжүүлэн хүлээн авсан болно.



