БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Ард иргэдэд хамгийн ойр ажиллаж, төрийн үйлчилгээ, бодлогыг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх чухал үүргийг багийн Засаг дарга нар үүрч байдаг билээ. Тэд бол төр иргэн хоорондын гүүр, итгэлийн илэрхийлэл юм. Энэхүү үүргийн хүрээнд Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас 19 сумын 112 багийн Засаг дарга нарыг хамруулсан чадавхжуулах сургалт өнөөдөр боллоо. Мөн энэ үеэр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өвөрхангай аймгийн 17 сумын багийн Засаг дарга нарыг унаажуулах, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор шинэ мотоциклыг шийдвэрлэсэн. Өнөөдөр Баруунбаян-Улаан, Бат-Өлзий, Баянгол, Баян-Өндөр, Богд, Бүрд, Гучин-Ус, Нарийнтээл, Өлзийт, Сант, Тарагт, Төгрөг, Уянга, Хайрхандулаан, Хархорин, Хужирт сумдын 89 багийн Засаг даргад мотоциклыг нь гардуулан өглөө.
Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар




