Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ
2025-06-20
✅2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийх тендер зарлагдаж “Эрхэт констракшн” ХХК шалгаран ерөнхий төлөвлөгөөний ажлыг гүйцэтгэж байна.
✅Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183 дугаар тушаалын хавсралт “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам” -н дагуу Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр сумын иргэд, олон нийтэд танилцуулж, санал хүсэлт авна.
✅Иймд иргэд та бүхнийг сум орон нутгийн ирээдүйн хөгжил дэвшилд санал хүсэлтээ өгч, хамтран ажиллахыг урьж байна:
📍ХААНА: Баян-өндөр сумын соёлын төвд
🗓️ХЭЗЭЭ: 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 14:00 цагт