Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ
2025-06-20
2025.06.18-20-ны өдрүүдэд 5 багийн төвд Багийн иргэдийн Нийтийн Хурал боллоо. Багийн иргэдийн нийтийн хурлын зөвлөл байгуулж үйл ажиллагаандаа хяналт тавьж ажиллахаар боллоо. Орон нутгийн хөгжлийн сан, Малын тоо толгойн албан татвараар хийгдэх төсөл, арга хэмжээг эрэмбэлэх тухай багийн иргэдэд тулгамдаж буй асуудал болон бусад олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралд сумын ИТХ-ын дарга С.Баянжаргал, Засаг дарга С.Чулууншагай, ЗДТГ-ын зарим алба хаагч хэсгийн төлөөлөгч А/Д Д.Ганхүлэг нар холбогдох мэдээлэл танилцуулгыг хийж оролцов.
Хүрэлцэн ирсэн иргэд хуралдаа идэвх санаачилгатай оролцлоо. Үүний дотор Дундын тариалал-2 Өвөлжөө, хаваржааны бууцанд малын тэжээл (Эрдэнэ шишийн үр тариалах)бэлтгэх төслийг малчид иргэд ихэд дэмжиж арга зөвлөгөө авч тариалж үзэхээр боллоо.
Сумын хэмжээнд бороо ногоо тэгш, газрын гарц сайн, зуншлага сайхан болж байна.