Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ
2025-06-30
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын захиалгаар “ӨЛГИЙ ЭЭЖ” ХХК хогийн цэгийн хог булшлах нүхийг шинэчлэн ухах, хойд урд хэсгийн төмөр тор, төмөр шон солих, 2 цэгт хяналтын камер суурилуулах ажлыг бүрэн хийж гүйцэтгэлээ. Ажлын хүрээнд:
• Хогийг квошоор түрж, хуучин шуудуунд хийж овоолж булсан.
• 750 метр урт, 3.5-4 метр гүн, 2 метр өргөн хог булшлах нүх шинээр ухсан.
• 100 ширхэг шон, 300 метр төмөр утсан тор суурилуулсан
• Хяналтын 2 камер суурилуулсан байна. Ажлыг 30 сая төгрөгийн төсвөөр чанартай, хугацаанд нь гүйцэтгэж хүлээлгэн өглөө.