Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ
2025-06-30
2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлэгт сумын удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож шинээр газар олголт, дэд бүтцийн төлөвлөлт, байгаль орчны зохистой ашиглалт, ирээдүйн хөгжлийн бүсчлэл зэрэг асуудлаар санал, байр сууриа илэрхийлсэн юм.
Төслийн гүйцэтгэгчээр ажилласан “Эрхэт Констракшн” ХХК сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулан хэлэлцүүлэгт танилцуулж, оролцогчдын санал, зөвлөмжийг тусгах ажлыг үргэлжлүүлэн хийж байна.
Хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон та бүхэнд талархал илэрхийлье.