СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаан сумын ЗДТГ-ын иргэний танхимд амжилттай болж өндөрлөлөө. Хуралдаанд сумын ИТХ-ын төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газар, албан байгууллагын төлөөллүүд оролцож, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ:
1. Сумын Засаг даргын 2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг хэлэлцэн баталлаа.
2. Улсын төсөв болон Орон нутгийн хөгжлийн сангийн хагас жилийн гүйцэтгэл, үр дүнг танилцуулж, зарцуулалтын ил тод байдлыг сайжруулах чиглэл өгөв.
3. Татварын орлогын бүрдүүлэлтийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашид авах арга хэмжээг тодорхойлсон.
4. Цахилгаан эрчим хүчний тариф, бичилтийн үнэн зөв байдлыг хэлэлцэж, салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэл өгсөн.
5. Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны эхний хагас жилийн тайланг хэлэлцэн, боловсролын чанарыг сайжруулах саналууд гаргав.
6. Орон нутгийн өмчийн ашиглалт, эмчийн хангамжийн асуудлыг хэлэлцэж, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах санал дэвшүүлэв.
7. Суманд орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрлэлийн газар байгуулах асуудлыг хэлэлцэн дэмжив.
8. Бусад санал, хүсэлт, иргэдийн дуу хоолойг тусгасан асуудлуудыг мөн авч хэлэлцэв. Хуралдаан нь ил тод, үр дүнтэй, оролцогчдын идэвхтэй хэлэлцүүлгийн хүрээнд болж, сумын хөгжлийн тулгамдсан асуудлуудад бодит шийдэл гаргах чухал алхам боллоо.









