Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

100 ХҮҮХДИЙН ДОТУУР БАЙРНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ ХҮЛЭЭН АВЛАА.

2025-09-08

Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дотуур байрны дотоод заслын ажлыг 2025.09.03-ны өдөр хүлээн авлаа.

100 хүүхдийн дотуур байрны засварын ажлыг орон нутгийн 98062110 төгрөгөөр ( ерэн найман сая жаран хоёр мянга нэн зуун арав ) АРВАЙН ЦАМХАГ ХХК гүйцэтгэж хүлээлгэн өглөө.

Тухайн ажлын санхүүжилтэд

Аймгийн төсвөөс -83062110 төгрөг

Сумын төсвөөс 15000000 төгрөг зарцууллаа.

Засварын ажлын хүрээнд

- 19 тасагт 393.3 метр квадрат паркет шал шинээр хийх,

-15ш эвдэрсэн хаалгыг солих

- Тасаг, өрөөний нийт 38 гэрэл солих

- Бүх тасгийн хана, таазанд шавар, будаг, замаск хийх,

- Хагарч цуурсан 25 орчим цонхны 45 метр квадрат цонхны шил солих

-Цонхны хугархай бүх бариулыг солих,

- Гадна бүргэд хаалга 1 ш, Дотор вакум хаалга 1ш суулгах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Ингэснээр 100 хүүхдийн дотуур байрыг иж бүрэн засварлаж дуусаж байна. Өнгөрсөн 2022-2024 онуудад 100 хүүхдийн байрны дээврийн шинэчлэл, хоолны заал, коридорын засваруудыг хийж дуусгасан бөгөөд энэ онд тасаг, танхимуудын засвар орсноор 100 хүүхдийн байр бүрэн их засварт орж дууслаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9028
7396 / 82%
1014 / 11%
293 / 3%
325 / 4%